Нийт экспортын 45.1 хувийг чулуу нүүрс бүрдүүлж байна
2011-12-28

Манай улс 4303.9 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 68.7 хувь  буюу 1753.3 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Өнгөрөгч 11 сарын хугацаанд нийт экспортын 45.1 хувийг чулуу нүүрс, 20.8 хувийг  зэсийн баяжмал, 8.7 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 5.3 хувийг боловсруулаагүй нефть тус тус бүрдүүлж байна. “Бороо Гоулд” ХХК 1942.1 кг алтыг Канад улс руу, Хадгаламж банк 150.8 кг алтыг БНСУ руу, 397.8 кг алтыг Швейцарь улс руу, Монголбанк 684.7 кг алтыг Их британи улсад тус тус экспортолсон байна.

Мөнгөжөөгүй алт, молибдений хүдэр ба баяжмал, ямааны угаасан самнасан ноолуурын экспортын биет хэмжээ буурснаар нийт экспорт 96.6 сая ам.доллараар буурахаар байсан боловч чулуу нүүрс,  төмрийн хүдэр,  боловсруулаагүй нефть,  жонш, лейцит, нефелинт сиенитийн биет хэмжээний өсөлтөөс шалтгаалан 384.9 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 1394.7 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ

 

Shuud.mn
Сонин хачин
ter ih mongo henii karmaid orood baidiin boldoo?Batbodl saidaa
2011-12-28