Хуурамч мөнгө цацсан этгээдүүдийг баривчилжээ
2015-01-08

Шинэ оны үеэр Шанхайн Вайтань дүүргийн Чэнь И талбайд цугларсан олны дээрээс хэн нэгэн хуурамч 100 доллар цацсан юм. Хүмүүс 100 долларыг авах гэж улайрч, үймээн дэгдээсний улмаас 15-59 насны 36 хүн амиа алджээ. Энэ долоо хоногийн эхээр БНХАУ-ын дарга Си Зиньпин Шанхайн удирдлагуудыг хүлээн авч, гэмт этгээдүүдийг олохгүй бол албан тушаалтай нь хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл тус хотын цагдаа нар хуурамч мөнгө цацаж, олон хүний аминд хүрсэн бүлэг этгээдийг баривчилсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Цагдаагийн газраас гэмт этгээдүүдийн мэдээллийг нийтэд зарлахаас эрс татгалзсан” гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.


Гэрчүүдийн мэдээлснээр “Цагдаа нар шинэ оны дараа гэмт этгээдүүдийг хотын төв болон захын хорооллоос хайж эхэлсэн. Тэд хуурамч мөнгө цацах санаа гаргасан болон хуурамч мөнгө цацсан 50 иргэнийг баривчилсан” гэжээ. Мөн үймээн болсон Чэнь И талбайн дэргэд үйл ажиллагаагаа явуулж буй бүх ресторан, цэнгээний газрын үйл ажиллагаанд цагдаа нар хяналт тавьж эхэлсэн гэжээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин