Майли Сайрус хар тамхинд донтжээ
2015-01-08

Дуучин Майли Сайрус хар тамхинд донтсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр твиттертээ хар тамхи хэрэглэх зөвлөгөө бүхий зургуудыг нийтэлжээ. Мөн өөрийнхөө хар тамхи хэрэглэсэн зургуудаа байршуулж “Хар тамхи надад эрх чөлөө авчирдаг” гэж жиргэсэн байна. Дээрх жиргээний дараа олон мянган иргэн дургүйцлээ илэрхийлж “Майлиг өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” хэмээн буруутгажээ. Мөн иргэд АНУ-ын Хар тамхи, мансууруулах бодистэй тэмцэх байгууллагыг Майлигийн гэр болон ажлыг байрыг шалгахыг хүссэн байна. Тус байгууллага “Майли хар тамхи хэрэглэсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно” гэсэн хариу өгчээ. Өнгөрсөн онд дуучин бүсгүй хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж байсан юм.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин