Элвис Преслигийн төрсөн өдрийг тэмдэглэв
2015-01-09 10:00

“Рок-н-Роллын” хаан Элвис Преслигийн гэр бүл болон фэнүүд нь түүний 80 насны төрсөн өдрийг тэмдэглэжээ. Энэхүү арга хэмжээ Калифорина мужид байрлах Элвис Преслигийн хөшөөний дэргэд болсон байна. Тус хөшөөг 1980 онд сүндэрлүүлжээ. “Чи миний дурлалын бурхан” хэмээн Элвис Преслигийн эхнэр Присилла Пресли хэлж, төрсөн өдрийн арга хэмжээг эхлүүлжээ.

1

Шар, цагаан өнгө хосолсон, дээрээ хааны титэмтэй аварга бялууг хатагтай Пресли хувааж, тэнд цугларсан фэнүүдэд нь хуваан өгчээ. Британийн “www.dailymail.co.uk” сайт “Хатагтай Пресли анх удаагаа ач хүү Вен Кеогт, ач охин Рилеу Кеогт нараа олны өмнө гаргасан” гэж мэдээлжээ. Рилеу Кеогт “Бүрэнхий” цувралын од Роберт Патинсонтой нэр холбогдож байснаараа алдаршсан юм.

Элвис Пресли 1977 оны наймдугаар сарын 17-ны өдөр Нью Йоркт байрлах “13” зочид буудлын угаалгын өрөөнөөс амиа алдсан байдалтай олдсон билээ. Дуучны үхлийн шалтгаан өнөөдрийг хүртэл нууц хэвээр байдаг.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин