Мадоннаг шүүмжлэв
2015-01-10

Өмнөд Африкийн Соёлын яам попын хатан хаан гэгддэг дуучин Мадоннаг шүүмжилж, анхааруулга өгчээ. Дуучин бүсгүй энэ сарын 22-нд “Rebel Heart” гэх цомгоо худалдаанд гаргах билээ. Тэрбээр цомгийнхоо сурталчилгаанд зориулж  нүүрээ хар өнгийн утсаар ороосон зургаа гаргасан юм. Энэхүү зурагны утга санаа нь “Өнгөт арьст хүмүүсийг бүү гадуурах” гэсэн утгатай аж. Тэгвэл Мадонна өнгөрсөн оны сүүлээр Өмнөд Африкийн экс Ерөнхийлөгч Нельсон Манделагийн нүүрийг хар утсаар ороосон зургийг твиттер, инстаграмдаа байршуулж “Та бол өнгөт арьст хүмүүсийн итгэл” гэж жиргэсэн билээ.

1

Соёлын яамнаас дуучны дээрх үйлдлийг буруутгаж “Мадонна уран бүтээлч сэтгэлгээ бус хийсвэр төсөөллөөс болж, ард түмнийхээ хувьд бурхан мэт хүндлэгддэг хүнийг санаатайгаар гутааж байна. Таны энэ үйлдэл дахин давтагдсан тохиолдолд шүүхэд өгч, хуулийн дагуу хариуцлага тооцох болно. Өмнөд Африкийн удирдлагууд энэ оноос эхлэн Нельсон Мандела гэх нэрийг хууль бусаар ашигласан уран бүтээлч, хувь хүн, улс төрийн намтай хариуцлага тооцохоор болсон” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин