Жэйси Чан зургаан сар хоригдоно
2015-01-10

Хятадын нэрт жүжигчин Жеки Чаны хүү Жэйси Чаны гэрт өнгөрсөн оны наймдугаар сард Бээжингийн цагдаа нар нэгжлэг хийх үеэр хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм олдсон юм. Жэйси Чан болон түүний найз Тайванийн кино жүжигчин Кай Ко нарыг саатуулж шинжилгээ хийхэд цуснаас нь хар тамхи илэрсэн билээ. Бээжин хотын Дунчэн дүүргийн шүүхээс Жэйси Чаныг гэм буруутай гэж үзэж зургаан сар хорьж, 2000 юаниар торгох шийдвэр гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.   Шүүх хуралдаанд Жеки Чан оролцоогүй ч түүний эхнэр Лин Фэнзяо оролцсон байна. Хятадын хэвлэлүүд “Жеки танил тал, нэр алдраа ашиглаж хүүгээ амжилттай хамгааллаа” гэж мэдээлжээ. Тус улсад хар тамхи хэрэглэсэн хүнийг 15-25 жилийн хорих ялаар шийтгэдэг байна. Хэрвээ борлуулсан бол цаазаар авдаг аж. Б.Дэлгэрцэцэг  
Shuud.mn
Сонин хачин