“Hamburger Morgenpost” сэтгүүлийн байрыг шатаажээ
Германы Гамбург хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Hamburger Morgenpost” франц сэтгүүлийн оффист энэ сарын 10-ны шөнийн 2.00 цагийн үед үл таних этгээд гал тавьжээ. Барилга бүхэлдээ шатаж, их хэмжээний хохирол амссан тухай “www. metro.co.uk” мэдээллээ. “Гамбург хотын цагдаа нар сэтгүүлийн байранд гал тавьсан байх магадлалтай хоёр этгээдийг саатуулсан” гэж тус сэтгүүлийн эрхлэгч блогтоо бичжээ. Тэрбээр “Хэвлэлийн эрх чөлөө хаа сайгүй зөрчигдөж эхэллээ. Бидний нийтлэлийн бодлого таалагдахгүй байвал боловсон хүмүүс шиг шууд хэл. Арчаагүй аргаар гал тавихаа боль” гэж хэлжээ.
1
Сэтгүүлчдийн таамаглаж буйгаар “Charlie Heb do” сонины байранд халдсан этгээдүүд “Hamburger Morgenpost”сэтгүүлд халдсан” гэнэ. Энэ сарын 1-нд “Charlie Heb do” сонин Их зөнч Мухаммедын шог зургийг нийтэлсэн юм. Энэхүү шог зургийг “Hamburger Morgenpost” мөн нийтэлсэн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ