“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо
2015-01-12

“Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” Улсын 18 дугаар уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардаж авлаа. Энэхүү уралдааны шагналыг үе үеийн Монгол Улсын Ерөнхий сайдууд гардуулдаг уламжлалтай. Харин энэ удаа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл зэрэг албаны хүмүүс болон нэрт дуун хөрвүүлэгч Го.Аким, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал, доктор, профессор Ц.Өнөрбаян, МУИС–ийн багш доктор, профессор С.Дулам, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нарын эрдэмтэн судлаачид оролцлоо.

й

Энэ жилийн уралдааны хамгийн өндөр настай оролцогч нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 90 настай С.Жигмэдсүрэн байсан бол хамгийн бяцхан оролцогч Баянхонгор аймгийн Баянцагаан сумын дунд сургуулийн зургаадугаар ангийн сурагч М.Буянхшиг байжээ. Өнөө жилийн оролцогчид үйс, торго, мод, арьсан эдлэлүүдээс гадна арвижихуйн бэлгэдэл будаа болон дорно дахинаа алдартай цаасан урлалыг монгол бичигтэйгээ холбосон бүтээлүүдээр оролцсон нь шинэлэг байлаа.

ый

“Монголын сайхан бичигтэн” уралдааны мэргэжлийн багш нар,  уран бичлэг, бүтээлийн ангилалд тэргүүн байр эзэлсэн гурван оролцогчид гадаад улсад аялах эрхийг ивээн тэтгэгчдийн зүгээс гардуулсан юм.

й

Энэ жилийн шилдэг оролцогчдыг танилцуулж байна.

й

Уран бичлэг төрлийн нэгдүгээр байранд “Бичиг соёл боловсрол” төвийн уран бүтээлч Цо.Баярманлай, дэд байрт тус төвийн уран бүтээлч Э.Анхбаяр, гутгаар байрт Э.Одбаяр шалгарлаа.

й

Бүтээлийн төрөлд МУБИС-ийн оюутан З.Бямбасүрэн тэргүүлсэн бол Дархан-Уул аймгийн Б.Төмөрхуяг, Сэлэнгэ аймгийн Ж.Гэрэлмаа нар удаах байруудыг эзэлжээ. Харин мэргэжлийн багш нарын ангилалд 23 дугаар сургуулийн багш Н.Золжаргал тэргүүн байр, Шавь цогцолборын багш Б.Батболор хоёрдугаар байр, Сүхбаатар аймгийн Са.Дорждуламрагчаа гуравдугаарт шалгарсан байна.

й

Уралдааны насанд хүрэгчдийн ангилалд МУИС-ийн оюутан Б.Золзаяа түрүүлж, Ч.Батбаяр, ХИДС-ийн оюутан М.Юмчинсүрэн нар удаах байр эзэлсэн бол АШУИС-ийн оюутан Б.Гантуяа, БЗД-ийн иргэн Б.Алтангэрэл нар тусгай байр эзэлжээ.

й

Сурагчдын ангиллын тэргүүн байрт 12 дугаар ангийн сурагчдаас 93 дугаар сургуулийн сурагч Ө.Очирпүрэв, Архангай аймгийн Э.Цэцэнбилгүүн, Увс аймгийн Б.Номин-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Г.Наранцэцэг нар шалгарчээ. Харин гутгаар байранд Дорнод аймгийн Х.Нандинцэцэг, Ховдын Н.Нямцэцэг нар шалгарч шагналаа гардаж авлаа.

й

Харин 7-11 дүгээр ангийн сурагчдаас Баянхонгорын Я.Анужин, Дорноговийн Да.Одбилэг хоёр түрүүлсэн бол Дархан-Уулын Бо.Урандөл, нийслэлийн 49 дүгээр сургуулийн Ш.Тамир нар удаалжээ. Уг ангиллын гутгаар байрын шагналыг Хөвсгөлийн Да.Баасандэмбэрэл, Радуга сургуулийн Бо.Маралмаа хүртсэн. Тусгай байрт БЗД-ийн 53 дугаар сургуулийн Э.Бат-Амгалан, Хөвсгөлийн На.Энхзаяа нар эзэлсэн байна.

й

Энэ жилийн уралдааныг ахмад дипломатич Г.Луузан, УИХ-ын гишүүн Э.Энх-Амгалан, “Ш.Лувсанвандан” сан ивээн тэтгэж, тэдний нэрэмжит шагналтуудыг тодруулжээ. Ахмад дипломатич Г.Луузангийн нэрэмжит шагналаар Ба.Есөн-Оюу, Да.Урансолонго нар шагнагдсан. Харин Э.Энх-Амгалан гишүүний нэрэмжит шагналыг Ба.Сэнгээ, Анхбаяр, Мо.Цэрэндэжид, Ни.Энхтүвшин, Б.Оюунбилэг, Ба.Пүрэвсүрэн, Ц.Сувд, Э.Догмидмаа, А.Сайнхишиг нар хүртлээ. Академич Ш.Лувсанвандангийн нэрэмжит шагналаар Баянхонгор аймгийг Ба.Нямдолгор шагнагдлаа.

й

“Монголын сайхан бичигтэн”-үүдтэй цөөн хором хөөрөлдөв.

ө

Б.Номин-Эрдэнэ: Эх хэл, эх бичиггүй монгол хүн байх ёсгүй гэж боддог

й

Би Увс аймгийн Улаангом сумын ахлах гуравдугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Монгол орныхоо баруун хязгаараас Монголын сайхан бичигтэн уралдаанд оролцон тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Энэ уралдаанд “Монголын уран зохиол өсвөр үеийнхний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ” гэдэг сэдвээр хичээнгүй бичиж оролцсон.

й

Түрүүлээд МУБИС-д үнэ төлбөргүй суралцах эрх авсандаа их баяртай байна. Би эх хэл, эх бичиггүй монгол хүн байх ёсгүй гэж боддог.

ө

Ц.Баярманлай: Бүтээлээрээ мөнхийн бэлгэдлийг харуулахыг зорьсон

й

Бичиг соёл, боловсрол төвийн уран бүтээлч

й

Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд тасралтгүй дөрвөн жил оролцож байна. Уран бичлэгийн төрөлд хоёр дахь жилдээ оролцоод түрүүллээ. “Байгаль эх мөнхийн рашаан” бүтээлээр оролцсон.

й

Энэхүү бүтээлээрээ мөнхийн билэгдлийг харуулахыг зорьсон. Миний хувьд монгол бичиг сураад долоон жил, бийрээр бичээд дөрвөн жил болж байна.

 ы

М.Юмчинсүрэн: Монгол бичиг, монгол хүн хоёрыг холбож бичсэн

й

Би Хэл иргэншлийн дээд сургуулийн гуравдугаар ангийн оюутан. Улсын уралдааны насанд хүрэгчдийн ангилалд гуравдугаар байр эзэлсэндээ баяртай байна.

й

“Монгол бичиг, Монгол хүн” өөрийн зохион бичлэгээрээ оролцсон. Бүтээлдээ монгол бичиг, монгол хүн хоёрыг холбож бичсэн.

уб

 й

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүмүүсийнхээ овог нэрийн ядаж зөв бичиж байлдаа
2017-03-14
hhhhh:
tergvvn bairiin bichwervvdee sonindoo niitleech. ylanguya hicheengvi bichigee. elbegzaya aa.
2015-02-01
tuguldur:
bosoo bichigee delgeruulehiim tuluu mitarshgui temtsej yavaa humuun bichig soninii hamt olond bayar hugey.
2015-01-19
anand.n ger bvl:
ochiroodoo bayr hvrgie. hvvgiinhee saihan naizaar baharhdag shvv.bie biedee erch hvch,uhaaral uram hairladag nasan turshiin saihan naizuud yavaarai. olon olon mundag amjiltin ezen bolooroi
2015-01-17
ард ард:
чингис хаан найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч тата-тунга нь эртний иран дахь согд бичгээс үүссэн хуучин уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэж үздэг юм. уйгуржин монгол бичиг нь баруун монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай тул одоо цагт хэрэглэхэд маш хүнд. учир нь бид хүн бүр төв халх аялгуугаар л яридаг тул. иймэрхүү ач холбогдолгүй зүйлд мөнгө үрэхээ боль......
2015-01-12
болор:
босоо бичигтэй монголчууд бидний бахархал энэ шүү дээ, ямар сайхан бүтээлүүд вэ, оролцсон бүх хүмүүст баях хүргэе
2015-01-12
байгалмаа:
бахархаж байна
2015-01-12