Хүнсний аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2015-01-12

МХЕГ-ын дарга Д.Батмөнх орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цахим хурлаар орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад сар шинийн баярыг тохиолдуулан хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналтаа эрчимжүүлж ажиллах, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, осол аваар гаргах, эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажлллах талаар зөвлөмж боловсруулан хүргүүлэх. Байгалийн голомтот болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах. Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах явдлыг таслан зогсоох, Хилийн мэргэжлийн хяналтыг хилийн боомтуудад хийхдээ Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолоор тогтоосон байсан өмнөх дарааллыг баримталж ажиллахыг үүрэг болгожээ.

ө

Мөн Улсын онцгой комиссоос үүрэг болгосны дагуу цаг агаар дулаан байгаагаас шалтгаалан хуурайшилт ихэсч түймэр гарах, цасан бүрхүүл багатайн улмаас мал, амьтан усгүйдэж болзошгүй байгаад анхаарч холбогдох байгууллагатай хамтран зохих арга хэмжээ авах, томоохон гол мөрний мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул иргэдийг баталгаатай зам, гүүрээр зорчих талаар анхааруулга зөвлөмж өгч ажиллахыг даалгалаа.

ө

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин