Сэжигтнийг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
2015-01-13

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 2014 оны есдүгээр сарын 22-ны өдөр судалгааны ажилтан эмэгтэйн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Тус багт оршин суух Ц.Б гэгч нь судалгаа авахаар гэрт нь очсон Б.О гэх эмэгтэйг олон удаа хутгалан амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн гэж мэдээлдэг.

ө

Энэ хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Ц.Б-ийн дээрхи үйлдэлд 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Ц.Б нь сэтгэцийн өөрчлөлттэй гэж бүртгэлтэй байдаг учир түүнд онош тогтоолгохоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлж байсан. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т хүнийг онц харгис, хэрцгий аргаар алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

ы

Б.Буд

 
Shuud.mn
Сонин хачин