Хогийн цэг байгуулжээ
2015-01-19

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Загвар хороо төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16-р хороонд анхны боловсон хогийн цэгийг байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл,  АНУ-ын Азийн сангийн Засаглал ба эрхзүйн асуудал хариуцсан дэд захирал Марк Коениг, 16-р хорооны Засаг дарга нар оролцов. Энэхүү хогийн цэгийг хог тээврийн машин техник хүрэх боломжгүй, хог хаягдал ил задгай ихээр үүсдэг газруудад байгуулж байгаа юм. Тус хогийн цэгт иргэд хогоо авчирч хаяхдаа хоёрдогч түүхий эдээ тушаах боломжтойгоос гадна хогийн бункерээс хогны машин хогоо ачихад хялбар байхаар хийжээ. Хоёр дахь боловсон хогийн цэгийг  Хан-Уул дүүргийн 13-р хороонд барихаар төлөвлөжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
сэтгэл :
ану-ын азийн сан хогийн цэг барьж өгч тусалжээ.
2015-01-19