Адель харш худалдан авав

img

“Оскар”-ын шагналт, дуучин Адель АНУ-ын Калифорни мужид 5.2 сая ам.долларын үнэтэй харш худалдан авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ирэх сараас эхлэн уран бүтээлдээ эргэн ирж буй аж. Дуучин бүсгүй Америкт суурьшиж, уран бүтээлээ гаргахаар төлөвлөжээ. Адель шинээр худалдан авсан харшдаа хоёр настай хүү Анжелотой хамт амьдрах гэнэ. Энэхүү харшийг 2002 онд барьсан бөгөөд 2005-2009 онуудад жүжигчин Том Круз эзэмшдэг байжээ. Тэрбээр энэхүү харшаа 2012 онд дуудлага худалдаагаар зарсан юм.

1

Аделийн худалдан авсан харш нь 21 өрөөнөөс бүрдэх гэнэ. Энэхүү харшийн дэргэд дуучин Рианна болон жүжигчин Жулиа Робертсийн харш байрладаг аж. Өнгөрсөн оны сүүлээр Британийн хэвлэлүүд Аделийг өөрөөсөө 14 насаар ах, бизнесмэн Симонтой хуримаа хийсэн мэдээлж байсан юм. 1 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hynyy:
hen ch abahgyi
2015-01-19