Яармагийн замаар болгоомжтой зорчино уу
2015-01-20

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замыг барьж 2014 онд ашиглалтад оруулсан. Уг замд өнгөрсөн онд зам тээврийн ослоор 20 хүн амь насаа алджээ. Он гарсаар эхний 14 хоногийн байдлаар 1 хүн нас барж, 9 хүн гэмтээд байна.
Энэхүү замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар хурд хэтрүүлэх,  гэрэл дохио зөрчих, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэл баримталдаггүй зэрэг зөрчлийг ихэвчлэн гаргаж байна. Харин явган зорчигчид тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарцгүй газраар  зам хөндлөн гарах зэрэг зөрчлөөс үүдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал  их байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогчид хууль дүрмээ сахин биелүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой, сахилгатай  оролцохыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газраас мэдээллээ.


Shuud.mn
Сонин хачин
жагаа:
гүүрэн гарц юмуу тунел анхнаасаа хийсэн бол зүгээр байсан юм
2015-01-20
guuren garts:
ene zamd gerel dohio ugaasaa tohirohgui guuren garts l hamgiin zuv shiidel baih bolovuu yalanguya shunu oroi gereld tsohiulaad urduur hun guij baigaa ni haragddagui
2015-01-20
яанадаа:
хууль щерчсен гэрлэн дохио ш дээ гэрлэн дохио байрлуулах шаардлага гэж бдг юм тодорхой хугацаанд нэвтрэн енгерех явган зорчигчийн тоо яармагийн зам дээр хаана нь ч хурэхгуй иймд гуурэн гарц эсвэл явган зорчигч ирээд еерее дараад ногоон гэрлээ асаадаг гэрэл дохио тавь
2015-01-20
шар шувуу:
цагдаа цагаар зогсохгүй л бол наад жолооч нар чинь улаан гэрлийг үл тоон хурдалсаар байна шүү. арай л ухамсаргүй байх юм. уг нь өөрөө л хэрэгт орно шүү дээ.
2015-01-20