Түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилжин явах цом"-ыг гардуулна
2011-12-29

Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойн энэ өдөр МБӨ-нд анх удаа болж байгаа улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 14 цаг 30 минутад эхэллээ. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байна. Цаашид энэ барилдааныг МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн тамгын газар, МҮБХ хамтран жил бүрийн 12-р сарын 29-ний өдөр тэмдэглэн уламжлал болгон зохион байгуулахаар тогтжээ. Барилдаанд түрүүлсэн бөхөд МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилжин явах цом”-ыг олгохоор шийдвэрлэжээ. Иймээс энэ барилдаан бөхийн хорхойтон, бөх сонирхогч ард түмний жил бүр хүсэн хүлээдэг барилдаануудын нэг болох нь гарцаагүй гэж МҮБХ-ныхон хэлж байв. А.Алт
Shuud.mn
Сонин хачин
delhiin tavcand ene mantuunuud yah bol
2012-01-02
munkhbat avarga turuulsen
2011-12-29
b0h yu bolson be mongolchuudaa
2011-12-29
Паххххххх зайл2
2011-12-29
shagnaliin sangyi setgeleeree barild gevel buxchyyd irex bolov uu
2011-12-29
Boh yu bolj bainaa humuusee
2011-12-29