Япон иргэдийг цаазалсан гэжээ
2015-01-21

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Японы хоёр иргэнийг барьцаалснаа мэдэгдэж, тэдний бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Хэт даврагчид Японы Засгийн газарт 72 цагийн хугацаа өгч, 200 сая ам.доллар нэхсэн юм. Тэгвэл барьцаанд байгаа Японы иргэн Кенжи Гото болон Харуна Юкава нарыг цаазалсан тухай тус бүлэглэлээс мэдэгдлээ. Тэднийг цаазалсан гэх хэт даврагч “Японы Ерөнхий сайд Шинзо Абе бидэнд хариу өгсөнгүй. Тиймээс энэ залуусыг цаазлав” гэж хэлсэн байна.

1

Японы Гадаад харилцааны яам дээрх бичлэгийг үнэн эсэхийг нь тодруулахаар ажиллаж байгаа юм. “Ройтерс” агентлагийн мэдээлсэнээр “Хэт даврагчид Японы иргэдийг цаазлаагүй ч байж магад” гэжээ. Хэт даврагчид өмнө нь АНУ болон Их Британийн иргэдийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан бол Японы иргэдийг цаазалж буй бичлэгээ цацаагүй юм.

Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Ойрхи Дорнодод зургаан хоногийн хугацаатай төрийн айчлал хийж, хэт даврагчдын эсрэг нэгдэхийг олон улсад уриалаад буй.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
neree shvv oroldood vz:
bi yg anh eniig unshij baigaa hvn shig netees mongo olno gej yu baidiin hudlaa hulhiduulna gej boddog bailaa tegsen vgvi baijee gedgiin onoodor oilgoloo vnheer amarhan netees mongol olj boldog yum bn shvv ene haygaar orood register now gedgiin dar tgeed chamd enentei tostoi hayg ogno taraagaad mongol olj bolno hamgiin gol ni batalgaatai site shvv mongoo money gram ees awna neree mail pass hiigeel boloo ene ymar negen virus eswel ayultai yum bish shvv tiim uchraas oroldood vz tgeed itge http://theweeklyjob.com/?id=326135
2015-01-22