Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг буюу хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргүүд сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Тухайлбал өнгөрөгч шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нowo маркийн автомашины жолооч 34 настай, У хууль бусаар мод тээвэрлэж явсныг илрүүлэн СХД-ийн цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.
ө
Мөн Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутагт Б гэгч Газ-66 машинаар зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсныг илрүүлэн, харьяа дүүргийн цагдаагийн газарт шалгаж буй юм байна.
ө
Б.Хүлэг