Саудын Арабын хаан таалал төгслөө
Саудын Арабын эзэн хаан Абдуллах ибн Абдул-Азиз Аль Сауд өчигдөр 91 насандаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хатгаа тусч, улмаар эмнэлэгт хүргэгдсэн билээ. Хааныг таалал төгссөн тухай тус улсын Ерөнхий сайдын орлогч ба Батлан хамгаалахын сайд Султан бин Абдульазиз мэдэгдэж, орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна. Тэрбээр “Эзэн хаан таалал төгслөө. Бурхан таныг ивээг. Саудын Араб таныг үгүйлэх болно” гэж хэлжээ. Хааны зөвлөл өнөөдөр хуралдаж, дараагийн эзэн хааны нэрийг тодруулах гэнэ. Эзэн хаан өнгөрсөн оны тавдугаар сард том хүү, угсаа залгамжлах хунтайж Салман бин Абдульазиз ас-Саудад эрх мэдлээ шилжүүлэн өгөх хүсэлтээ гаргаж байжээ. Хунтайж өнгөрсөн сараас эхлэн Саудын Арабын гадаад улс төрийн бодлого хариуцсан даргаар ажиллах болсон юм.
f
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ