Саудын Арабын удирдлагуудад эмгэнэл илэрхийлэв
2015-01-24

2005 оноос эхлэн Саудын Арабын хаан ширээнд заларсан эзэн хаан Абдуллах ибн Адбул-Азиз аль Суад энэ сарын 22-нд  91 насандаа таалал төгссөн билээ. “ВВС” агентлаг “Өчигдөр Их Британийн хатан хаан II Элизабет, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы Канцлер Ангила Маркель, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эзэн хаан Абдуллах ибн Адбул-Азиз аль Суад таалал төгссөнд Саудын Арабын удирдлагуудад эмгэнэл илэрхийлсэн” гэж мэдээллээ.

б

Ерөнхийлөгч Обама дараагийн эзэн хаан Салман Ибн Абдул Азиз аль Саудтай утсаар ярьж, таалал төгссөн хааныг агуу удирдагч хэмээжээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Обама гэргий Мишель Обамагийн хамтаар Саудын Араб улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр эзэн хаан, Обамаг “Найрамдлын одон”-гоор шагнасан юм.

б

Хаан таалал төгсөхөөсөө өмнө Франц болон АНУ-д төрийн айлчлал хийхээр төлөвлөж байжээ. Хааны ордны зөвлөл “Шинэ хаан эрх мэдлээ хүлээн авсны дараа өмнөх хааны үлдээсэн бүх төрийн ажлуудыг гүйцэтгэх болно” гэж мэдэгдэв. Арабын хэвлэлүүдийн дамжуулснаар “Шинэ хаан энэ сарын 29-30-ны өдрүүдэд тангарагаа өргөж, ирэх сарын эхний долоо хоногт анхны айлчлал хийнэ” гэжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хуулиа хэрэгжүүлдэг улс сайхан юм дээ. дараагийн хүн нь шууд бэлэн. манайх нэг сайдыг томилох гэж хэд хонодог билээ.
2015-01-24