Дулааны хүчин чадлыг нэмэхэд 130 тэрбум шаардлагатай
2015-01-27

Одоогоо Монгол Улсын эрчим хүчний салбар 417-969 МВт-ын ачаалал авч байгаа аж. Үүний 20 орчим хувийг гаднаас импортолдог байна. Хэдийгээр цаг агаар дулаан байгаа ч хэрэглээ ихтэй байгаагаас үүдэн ачаалал буурахгүй байгаа. Тиймээс эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ДЦС-III, ДЦС-IV-ийн өргөтгөлийг ашиглалатад оруулж, Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг 90 гаруй хувьтай гүйцэтгээд байгаа юм. Цаашид ДЦС-V-ыг барих, ДЦС-III-ыг 250 МВт-аар, Эрдэнэтийн ДЦС-ыг 35 МВт-аар, өргөтгөх, цахилгааны болон дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа аж. Энэ ажлуудыг гүйцэтгэхэд багадаа л 130 гаруй тэрбум төгрөг шаардлага байгааг салбарын яамнаас мэдээлж байна.  ДЦС-III, ДЦС-IV-ийн өргөтгөлийг Хөгжлийн банкны зээлээс буцаан төвлөрүүлсэн 110.9 сая ам.доллараас санхүүжүүлэх боломжтой хэмээн үзэж буй аж.

Shuud.mn
Сонин хачин
zocin:
olon zi;l yariad gol umaa hiihgyi zasag um,cahilgaan dylaanii szine stanciig barihgyigeer yaz ter olon hereglegcziig hangah um boloo,erni eh ornoo gesen hymyysiig uls tyrd haraalj songomoor um,garaadl hubiin kompani hubiin amidralaa deesz tatahaas uls ornii amin zyrh cahilgaan dylaanii stanc szineer barina geedl yariad olon zil bolloo,yasan cn hynd syrtaltai udaan uls um,
2015-01-27