Хоёр дүүргийн иргэд УИХ-ын шийдвэрийг хүлээж байна
2015-01-28

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Багануур, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ба

Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Багануур, Налайх дүүргийн удирдлагууд оролцлоо.

б

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн саналыг хураах үйл ажиллагаа болоход түүхэнд байгаагүй ирцтэй байлаа. Эндээс харахад тус дүүргийн иргэдийн дийлэнх нь дүүргээ дагуул хот болоход бэлэн болсон гэж үзэж байгаа юм байна. Би ч үүнтэй санал нэг байна. Өөрийн гэсэн дэд бүтэцтэй, санхүү эдийн засгийн шийдэлтэй тус дүүргүүд яагаад одоог хүртэл дагуул хот болоогүйг гайхаж байна.

б Налайх дүүргийн хувьд 1912 оноос хятад худалдаачид нүүрс олборлож Нийслэл хүрээ лүү зөөж эхэлсэн. 1922 оны 12-р сарын 25-нд Налайхын уурхай Улсын үйлдвэр болсон. 1932 он хүртэл Налайхын уурхай улиралын чанартай үйл ажиллагаагаа явуулж байгаад техник технологийн шинэчлэл хийж 1954-1958 онуудад Налайхын Их уурхайг барьж байгуулсан байна. Дараа нь их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарилаг гарч Налайх хот байгуулах их үйлс эхэлсэн юм. 1992 оноос Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон. Харин Багануур дүүрэг манай нийслэлийн 9 дүүргийн нэг юм. Засаг захиргааны 5 хороотой. Нийслэлийн хамгийн алслагдсан дүүргүүдийн нэг билээ.

б

Багануур нь засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын хэсэг боловч Төв ба Хэнтий аймгийн хил дээр орших "хот" юм. Анх 1980 онд Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болж байгуулагдаж байсан. Тус дүүрэг нь Монгол улсын хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэг бөгөөд Монголын хамгийн том арван хотын нэг байх боломжтой” хэмээн онцлов.

ббб

Энэ үеэр Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөг 2030 хүртэл баталсан байгаа. Төлөвлөгөөг боловсруулж байх үедээ Багануур, Налайх дүүргүүдийг хот хэмээн үзэж, нийслэлээс төсөв гаргаж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж эхэлсэн. Хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хөгжилтэй хот болоход ойрхон байгаа. Дээрх дүүргүүдийн суурьшилын хэсэг, иргэдэд өмчлүүлэх газруудыг тодорхойлсон байгаа. Мөн энэ хоёр дүүрэгт иргэдэд газар өмчлөх эзэмшлийн ажлыг хийж эхлүүлсэн байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Налайх, Багануур дүүргийн эдэлбэр газруудыг тогтоох асуудлыг хэлэлцэнэ. Эдгээр дүүргүүдийн хувьд дэд бүцэц маш сайн хөгжих боломжтой. Яагаад гэвэл энэ дүүргүүдээр олон улсын төмөр зам, галт тэрэг дайрч өнгөрдөг. Мөн хойноос урагш чиглэсэн автозам дайрч гардаг. Бидний боловсруулсан төлөвлөгөөгөөр 2020 он гэхэд бөөний худалдааны төвүүдийг Налайхад байрлуулсан байгаа. Ингэснээр ажлын байр, суурьшил Налайх руу чиглэх төлөвтэй болно” гэв.

ббб

Харин Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар “Манай дүүрэг нэг бус удаа өөрчлөгдөж байсан. Анх хороо нэгтэй байгуулагдаж, 1962 онд Налайх хот, ингээд 1992 онд шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон. Налайх бол уурхайчдын хотхон. 100 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд хотын статустай амьдарч, Улаанбаатар хотыг 60-70 жил нүүрсний хэрэгцээгээр хангаж байсан юм. Налайхыг эргүүлэн хот болгох санал хураалт иргэдийн дунд явуулахад, тэд маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Түүнчлэн, манай дүүрэг нийслэлийн аялал жуулчлалын хөгжилд өндөр хувь нэмэр оруулж байгаа. Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын баазууд гадаад, дотоодын олон хүн манай дүүргээр дайран, зочилдог. Манай дүүрэг татварт 1,5тэрбум төгрөг улсад тушааж, эргүүлэн 3,8тэрбум төгрөгийг татан авч нийгэм, эдийн засаг, аж амьдралаа залгуулдаг” хэмээн хэлэв.

ббб

Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж энэ үеэр “Багануур дүүргийг хот болгосноор нийгэм, эдийн засгийн хүндрэл бага боловч хөнгөрч чадна. Хот байгуулах санал асуулга хийхэд нийт иргэдийн 77,9 хувь нь оролцсон. Тэдний 97,8 хувь нь хот байгуулах үндсэн дүрмийг батлаж, хот болох нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн. Эндээс харахад, Багануурчууд бүгд тус хотын иргэн байх хүсэлтэй байгаа нь илэрхий байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр манай дүүргийн ИХ-ын дарга нийслэлийн удирдлагуудад танилцуулга хийж байна. Энэ асуудалд нийслэлийн удирдлагууд бүгд дэмжсэн саналтай байгаа. Одоо УИХ-ын хууль тогтоох байгууллага бидний хүсэл эрмэлзлэлийг сонсоно гэдэгт итгэж байна” хэмээн ярив.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
irgen:
xaxa 1,5 terbum n tatvar n orlogotoi xot gej yamar yum baidgiin? 1 jijig company n orlogoos ch jijig baij! xot zuun tiish xogjix yostoi. odoo ugaasaa nalaix, ub xot niilchixsen bga. iimd nalaix g salgaj boloxgui. baganuur bol xotoos 130 km zaitai, zamdaa uur aimag, sum n nutgaar tusgaarlagdchixsan, uurxai gej tom baiguullagatai xarin xot bolj bolox yum. tegexdee undsen xuulia uurchlux baix shuu
2015-01-29
жагаа:
юун налайх вэ эрдэнэт дарханыг яаралтай хот болгох хэрэгтэй
2015-01-28