Менежментийн хувьчлалыг зөв удирдаж чадахгүй байна
2015-01-28

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-д хийсэн шалгалтын дүгнэлтийг  сонссон. Шалгалтаар тус компанид нэлээд зөрчил илэрчээ. Үүнтэй холбоотойгоор  ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас зарим зүйлийг тодрууллаа.

р

-Шалгалтын дүгнэлтээр нэлээд алдаа дутагдал гарчээ. Үүнийг яаж шийдвэрлүүлэх бол?

-Бид “Эрдэнэс Тавантолгой”-д УИХ, Засгийн газрын тогтоолоор өгөгдсөн үүрэг даалгаврууд хэрхэн хэрэгжиж вэ гэдэг рүү анхаарлаа хандуулсан. Санхүү талаас нь аудитын газар ажилласан. “Эрдэнэс Тавантолгой”-н ерөнхий дүр төрхийг  Монголын төрийн өмчит компаниудад байгаа нийтлэг дутагдал бүхэлдээ байна. Энэ бол дан ганц “Эрдэнэс Тавантолгой”-д байгаа алдаа дутагдал гэж хэлэхээс илүүтэй төрийн  өмчийн компаниудаа менежментийн хувьчлалыг нь зөв удирдаж чадахгүй байна. Төр өөрийн өмчлөлийн компаниуддаа дандаа улс төрийн томилгоо хийдэг. Үүнээс болоод жинхэнэ аж ахуйн утгаараа ажиллахад нь хүндрэл учруулж байгаа нь Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтээс харагдсан.  Бараа үйлчилгээг нь хууль бус байдлаар шахдаг, өгдөг, авдаг нийтлэг зүйл байсан. Зарим дүгнэлтдээ үүнийг гаргаж тавьсан.

р

Монгол Улсын иргэдэд 1072 хувьцааг эзэмшүүлэх асуудал байгаа. Энэ асуудалд дорвитой алхам нэг ч хийгдээгүй. Хууль эрх зүйн талаасаа боломж гараагүй гэсэн тайлбар өгч байна. Гэтэл УИХ, Засгийн газар гаргасан хууль тогтоомжуудаа эргэж харах зайлшгүй шаардлага байгаа нь ажиглагдсан. Энэ шалгалт оны өмнө тавдугаар сард хийгдсэн. Тухайн үедээ Тавантолгойн гэрээ хэлцэл муу хийгдсэн байна гэдэг асуудал яригдаж байсан. Харин одоогийн удирдлагууд оператор компаниудтай хийсэн гэрээгээ сайжруулах чиглэлээр тодорхой алхам хийсэн нь сайшаалтай. Байнгын хорооны хуралдаанд санал хэлж байгаа гишүүдийн байр сууринаас харж байхад тогтоол гаргах шаардлагатай юм байна гэж үзлээ. Ингэхдээ УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдий эргэж харах, төрийн өмчтэй холбоотой асуудлаар төр ямар байр суурьтай байх ёстой юм бэ гэдгийг эргэж харах шаардлагатай байна.

х

-“Эрдэнэс Тавантолгой” 850 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэсэн. Алдагдалд хүрсэн гол шалтгаан ам.долларын ханшийн зөрүүнээс болсон уу?

-Бид өнгөрсөн онд шалгалт явуулж байхад ам.долларын ханшийн зөрүүнээс 80 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байсан. Ер нь Монголын бүхий л аж ахуйн нэгж ам.долларын зөрүүнээс маш их хэмжээний алдагдал хүлээж байгаа. Энэ бол Монгол Улсын валютын ханшны өсөлт, эдийн засгийн хямрал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын алдаатай шийдвэрээс үүдэлтэй.

х

-Бусад нь ямар шалтгаанаас үүссэн алдагдал вэ?

-Тухайн үед биднийг шалгаж байхад 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Алдагдал гэдэг нь үйл ажиллагаагаа явуулахын тулд Монголын банкнуудаас зээл авсан. Энэ компани дээр гарсан алдагдлын гол шалтгаан нь нүүрсний үнэ унасан, борлуулалт маш их хэмжээгээр багассан.

рх

-Удирдлагуудтай нь холбоотой санхүүгийн ямар зөрчлүүд байна вэ?

-ТУЗ нь хуралдаанд гишүүдийнхээ цалинг нэмэгдүүлэх асуудлыг Дэнзэнгийн үед шийдвэрлэсэн юм билээ. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн дарга нь 6 сая, гишүүд нь 1,8 сая төгрөгийн цалинтай байх шийдвэр гаргасан. Энэ  нь төрийн өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-д байдаг дарга нарын цалингийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс  хэтрэхгүй байна гэдэг Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн.  Бас нэг зөрчил нь “Эрдэнэс  Тавантолгой”-н төв оффисет 123 хүн ажиллах жишээтэй. Ямар ажил үүргийн хуваарьтай нь мэдэгдэхгүй баахан хүн авч ажиллуулдаг. Энэ бол зөвхөн Тавантолгойд байгаа асуудал биш.

х

-Шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн авсан гэх мэдээлэл байсан ?

-Энэ нь шалгалтаас өмнө илэрсэн зүйл байсан. Машин, дугуй авсан нь шаардлага хангаагүй гэх мэтчилэн. Дараагаар нь “Говь повер”-ийн бүтээгдэхүүнийг 7,5 тэрбум төгрөгөөр үнэлээд  4,5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэх мэт асуудал байсан. Үүнийг холбогдох байгууллага шалгах нь зүйтэй.

а

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хаянхяррваа ч хонгор суманд менежментийг сайн хийдэг хүндээ.хрордуулаад л, сонгуульд бараг 100 хувиар ялаад л кккккккккк туршлага судалмаар л хүндээ
2015-01-29
зочин:
хаянхяррваа ч хонгор суманд менежментийг сайн хийдэг хүндээ.хрордуулаад л, сонгуульд бараг 100 хувиар ялаад л кккккккккк туршлага судалмаар л хүндээ
2015-01-29
зочин:
хаянхяррваа ч хонгор суманд менежментийг сайн хийдэг хүндээ.хрордуулаад л, сонгуульд бараг 100 хувиар ялаад л кккккккккк туршлага судалмаар л хүндээ
2015-01-29
хаянхярваа-д :
энэ компанийн дүр төрх бол тэр чигээрээ танай намын төр барьж байх үеийн балаг гэж харагдаж бна , та нар яах гэж хийхоосон амлалт сонгуульд зориулж мөнгө амласан юм бэ , түүний чинь хар гай-чалкогийн өр энэ компанийг сөхрүүлсэн юм. тэр их мөнгөөр уурхайгаа, түүний дэд бүтцийг санхүүжүүлсэн бол ийм балай зүйл болохгүй бсн шүү, тгхээр чи олон юм хуцалгүй одоо менежментийн хувьчлал нэрээр хвьдаа авах гэж бгаа асуудалд анхаарлаа хандуул мэдэв үү
2015-01-29
????????:
хуцдаг муу хулгайч хаянхярваа хярвас болгоноо чамайг
2015-01-28
үнэн:
...чадахгүй байна ий! ганцхан асуулт байна. чадаж байгаа юм байгаа юмуу ингэхэд!
2015-01-28