Алба хаагчдад талархал илэрхийлжээ
2015-01-29

Засгийн газрын 11-11 төвд цагдаагийн алба хаагчдад талархал иржээ. Тодруулбал, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Н.Гэрэлт-Од болон бусад ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсанд иргэн С.Төмөр болон түүнийг гэр бүлээс, БЗД-ийн ЗДТГ, БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилчид хамт олон гал алдаж, осол гарахад түргэн шуурхай үйлчилж өгсөнд тус дүүргийн хэсэг оршин суугчдаас талархал ирүүлжээ.

б

Мөн 2015 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ эд зүйлсээ алдсаныг түргэн шуурхай ажиллан олж өгсөн БЗД-ийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Н.Тунгалаг болон ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Т.Ариунзаяа нарт иргэдээс талархал ирүүлсэн байна.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин