
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс энэ оны нэгдүгээр
сарын 27-ны өглөөний 6.30 цагийн орчимд эрэгтэй хүний занданшуулсан шарил олдсон
тухай Америкийн “
The Siberian Times” сайт
мэдээллээ. “Энэхүү мэдээллийг эхэлж тус улсын өдөр тутмын “Morning
Newspaper” сонин мэдээлсэн байна.
Сонинд бичсэнээр дээрх муми ойролцоогоор 200 гаруй жилийн настай хэмээв” гэж
бичжээ. Тус улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээрх
шарилыг шинжилж, хэн болохыг нь тогтоохоор ажиллаж буй ч одоог хүртэл ямар
нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Шарил 60х47х58 хэмжээтэй.
Их Британийн “
www.dailymail.co.uk” сайт “
Шарилыг Шүүхийн шинжилгээний
үндэсний хүрээлэнд өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас
хүлээлгэн өгч, хамгаалалтад авчээ. Дээрх шарилийг
хаанаас олсон нь эргэлзээтэй байна. Хэвлэлийнхэн шарилыг Сонгинохайрхан
дүүргээс олдсон хэмээж буй ч гэрчүүд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олсон
гэж мэдээлж байна. Мөн шарилыг хэн олсон нь тодорхойгүй байна” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг