Хүнд даацын машин Нарны замаар цагийн хязгаартай зорчино
2015-01-29

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт /Чулуун овооны уулзвараас баруун тийш Нийслэлийн өргөн чөлөөний зүүн тал, Дүнжингаравын замын хойд хэсэг/ бүх жин 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 07.00 цагаас 22 цагийн хооронд явуулахыг хязгаарлах зохион байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж ажиллана. Харин шаардлагатай газруудад замын тэмдэг байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Shuud.mn
Сонин хачин