З.Энхболд:Төлөвлөсөн асуудлаа бүгдийг хэлэлцэнэ шүү
2015-01-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхлэв. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар 18 асуудал хэлэлцэн шийдвэрлэх юм байна. УИХ-ын дарга З.Энхболд “Цагаан сарын үеэр намрын чуулган завсарлана. Тиймээс өнөөдөр  төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг хэлэлцэнэ. Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Засгийн газарт тавьсан гишүүдийн асуулгын хариуг сонсдог. Гэвч өнөөдөр асуулга байхгүй. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.

ө

Өнөөдөр Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран хуралдахаар төлөвлөсөн боловч хойшлог дсон байна. УИХ-ын гишүүн Су.Батболд “дэд хороодын бүрэлдэхүүнийг батлахгүй бол хэлэлцэх асуудал хойшлогдоод байна” гэсэн горимын санал гаргасныг хэлэлцэх асуудалд багтаалаа. Мөн гишүүн Р.Амаржаргал “Засгийн газарт асуулга тавиад хариу өгөх хугацаа нь өнгөрлөө. Гэтэл өнөөг хүртэл ямар н эг хариу ирүүлэхгүй байна. Тиймээс Засгийн газрын ямар албан тушаалтан хариуцаад, хугацаанд нь хариу өгөхгүй байна вэ? Хариуцлага гэж бид их ярьдаг. Ажлаа хийхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй байнаа” гэсэн юм.  УИХ-ын гишүүний асуулгыг хуулийн хугацаанд нь хариу өгөөгүй асуудлыг мөн эргэж хэлэлцэхээр боллоо.

ө

Өнөөдөр нийт хэлэлцэх асуудлуудаас нууцын зэрэглэлтэй хаалттай хэлэлцүүлгийг хамгийн сүүлд нь жагсаав. Хуралдааны эхэнд Монгол Улсаас зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

ө

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин