Цагдаагийн ажилчдыг сүүлчийн замд нь үдэв
Филиппинийн цагдаа нар өнгөрсөн амралтын өдрөөр террорист этгээдүүдийг мөрдөж явахдаа Магинданао мужид лалын шашинтнуудтай үл ойлголцож, харилцан буудалцсан юм. Буудалцааны үеэр цагдаагийн 44 ажилтан амиа алдсан билээ. Өнөөдөр дээрх цагдаагийн ажилчдыг сүүлчийн замд үдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Венигно Акүно энэ өдрийг гашуудлын өдөр болгон зарласан байна. Тэрбээр “Энэ өдрийг хэзээ ч мартаж болохгүй. Та бүхний зоригийг эх орон тань үнэлж байгаа. Бурхан та нарыг минь ивээг” гэж хэлжээ. Засгийн газар амиа алдсан цагдаагийн ажилчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгджээ.
1
Филиппиний өмнөд хэсэгт сүүлийн хэдэн жилийн турш салан тусгаарлах үзэлтэй босогчид халдлага үйлдэх нь ихссэн юм. Босогчид өнгөрсөн оны эхээр Магинданао мужид эрхээ тогтоосон билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ