Монгол бүсгүй 2011 оны “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй”-гээр шалгарчээ
2011-12-30

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих асуудал нэгэнт олны анхаарлын төвд оржээ. Энэ түүхэн цаг үед манай эмэгтэйчүүд оюуны чадавх, ажил хэрэгч байдал, бизнесийн торгон мэдрэмж, авьяас чадвараараа Монголдоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсган, үнэлэгдэх болоод байгаа нь бахархууштай явдал юм. Үүний нэг тод жишээ нь АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “Дэлхийн бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны чуулганаас “Монгол эм импекс” концернийн ерөнхий захирал Б.Болормаа “2011 оны “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” шагналыг хүртсэн явдал. Энэ хүндтэй шагналыг нийт 21 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртсэний нэг нь ийнхүү монгол эмэгтэй байв. Өндөр үүрэг хариуцлагатай, олон зуун эмэгтэйчүүд ажилладаг, онцгой салбарт амжилттай, өндөр үр ашигтай, нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг үнэлэн шагнал гардуулах ёслолыг нээж АНУ-ын Конгрессын гишүүн хатагтай Каролин Малоне, Нью-Йорк мужын  Манхатен дүүргийн худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга хатагтай Ненси Плежер  нар үг хэлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хилари Клинтоны мэндчилгээг уламжилсан байна. Дэлхийн нэр хүндтэй удирдагчид, улс төрчид, бизнесмэнүүд, дэлхийн сор болсон эрдэмтэн, лекторууд, банкирууд мөн энэ ёслолд хүрэлцэн ирж, илтгэл тавьж, бизнес эрхлэгч, манлайлагч эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна. 2011 оны Дэлхийн  шилдэгээр шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд аж үйлдвэрийн, нисэх хүчний, байгалийн хийн түлшний, био бордоо үйлдвэрлэлийн, эрүүл мэндийн, хууль эрх зүйн боловсролын зэрэг олон салбарт амжилт гарган ажиллаж байгаа аж. Шилдэг эмэгтэйчүүд харилцан туршлагаа солилцож, бизнесийнхээ болоод байгууллага хамт олон, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн онцлог байдлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. “2011 оны “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” шагналын эзэн хатагтай Б.Болормаа 2007 оноос “Монгол эм импекс” концернийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Б.Болормаа МҮХАҮТ-ийн Эрүүл мэндийн зөвлөлийн тэргүүн, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүний хариуцлагатай албыг давхар хашдаг. Түүнтэй олон улсын нэр хүндтэй шагналыг хүртсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийнхэн ярилцлага хийж, сэтгэгдлийг нь сонирхов. Нэр хүндтэй шагналд хамт олонтойгоо хамт хүрч чадсандаа баяртай байгаагаа Б.Болормаа юуны түрүүнд илэрхийлэв. -Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй шагнал хүртсэнд баяр хүргэе. Та энэхүү арга хэмжээний талаар тодруулахгүй юу? -Баярлалаа. Энэ шагналыг Ази, Африк, Европ, Америкийн 21 эмэгтэй бизнес эрхлэгч хүртсэн. Гол утга учир нь олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, эмэгтэйчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлэх юм байна. Нөгөөтэйгүүр тодорхой салбарт амжилт гаргасан, нийгэмд оруулж буй хувь нэмрийг нь ихээхэн харгалзаж үзсэн байсан. Энэ арга хэмжээ Нью-Йорк хотноо 2011 оны 11-р сарын 12-ноос 16-ны хооронд болсон юм. Нээлт болон тухайн өдрүүдийн арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бизнесийн амжилтанд хүрсэн туршлага, мэдээллээ солилцохын зэрэгцээ томоохон танилцуулах арга хэмжээ, сургалтууд явагдсан. Тухайлбал, бизнесийг хэрхэн амжилттай авч явах гэх мэт асуудлаар Олон улсын бизнесийн сургуулиудын нэр хүндтэй доктор, профессорууд илтгэл тавьсан. Мөн дэлхийн томоохон корпораци, бизнесийн байгууллагын захирлууд, Америкийн нэр хүндтэй бизнесмен лекторууд  ирж лекц уншсан. Мөн европийн нэр хүндтэй банкны гүйцэтгэх захирлууд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Голчлон бизнесээ цааш яаж ахиулахав, эмэгтэй хүнд ямар асуудлууд тулгардаг, түүнийг яаж даван туулах вэ зэрэг асуудлыг хөндөж байсан нь анхаарал татсан. Мөн энэхүү арга хэмжээнээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэрхэн амжилтанд хүрсэн, эмэгтэй хүнд чадахгүй мэдэхгүй зүйл гэж байдаггүй, 21-р зуунд эмэгтэй хүн асар хүчирхэг болж байгаа юм байна, нийгэмд оруулж байгаа хувь нэмэр нь өсөн нэмэгдэж байна гэдгийг олж харсан. -Нийгмийн хариуцлагыг хэрхэн биелүүлдэг нь нэг шалгуур нь гэж ойлгож болох уу? -Тиймээ. Тэр ч утгаараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ашгийнхаа тодорхой хувийг нийгмийн сайн сайхан, улс эх орныхоо хөгжилд хэрхэн зориулдаг талаараа туршлага солилцож байсан. Энэ чиглэлд ихээхэн амжилт гаргасан олон орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ирсэн байсан. Бизнес гэдэг бол ганц хувь хүндээ өндөр ашиг өгөх нь чухал бус нийгэмд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байж үр ашигтай явна. Манай байгууллагын хувьд ч энэ тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Манай байгууллагын ажилчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр энэ шагнал эмэгтэйчүүдийг дэмжсэн шагнал гэж ойлгож байгаа. Энэ шагналыг өмнөх жил Грандирс компаний захирал н.Эрдэнэчулуун хүртсэн билээ. -Ярилцсанд баярлалаа.      
Shuud.mn
Сонин хачин
DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
2024-02-20
DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
2024-02-20
zochin:
bayr hurgie mongol emegteichud mundag shuu
2012-02-29
haha nzaa, mongol em impex chin em uildverledeggui yum , em importodgiin za, ene avgai baliar aashtai
2012-01-01
монголдоо хийсэн ямар эм нь үр дүн үзүүлсэн юм болдоо.
2012-01-01
haha nzaa, mongol em impex chin em uildverledeggui yum , em importodgiin za, ene avgai baliar aashtai
Иргэн С. Сайхан мэдээ байна. Ажил үйлсээрээ эх орондоо төдийгүй хилийн чандад танигдаж Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч тор 21 эмэгтэйд багтаж энэ нэр хүндтэй шагнал хүртсэн Б.Болормаад баяр хүргэе! Үнэхээр монгол эмэгтэйчүүд маань бахархамаар сэтгэлийн тэнхээ хаттай,дээр нь ажил үйлс, бизнес,ар гэр үр хүүхэд бүхнийг үүрч явдагаараа зарим улсын бүсгүйчүүдээс эрс ялгаатай.
2011-12-31
Bayr hyrgej eryyl enkh as jargal eruue. Iim saikhan medee sonsson ene ugluu goe bnaa. Bayrlalaa.
2011-12-30
handiv, uil ajillagaanii zardliig n tuluud l iimerhuu shagnal zunduun avch boldog yum bna lee, manai nogoo esen busiin hudlaa orgomjlol gesen ug
2011-12-30
tuvshee_03:
amjilt husyee. Manai mgl emegteichuud mundag shuu
2011-12-30
zurgiin tavihgvi yasan ym ve.saihan emegtei baisan.amjilt hvse.
2011-12-30