Мадоннаг сүрдүүлжээ
2015-01-30

Дуучин Мадоннагийн сүүлд гаргасан “Rebel Heart” цомгийн сурталчилгаандаа Өмнөд Африкийн экс Ерөнхийлөгч Нельсон Манделагийн зургийг ашигласанд дургүйцэж, хакерууд дуучныг сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хакерууд худалдаанд гараад удаагүй байгаа цомгийн дууг нь радио, телевизээр цацахаас гадна нүцгэн зургуудыг нь олон нийтийн сүлжээнд нийтлэнэ хэмээжээ.

1

Тэд “Мадоннаг Америкчууд л мэддэг. Өмнөд Африкт чамайг ганц ч хүн танихгүй” гэсэн байна. Дуучин дээрх сүрдүүлгийн дараа “Маш их айж байна. Би Нельсон Манделаг хүндэлдэг. Яагаад намайг сүрдүүлээд байгааг ойлгохгүй байна” гэж жиргэжээ. Энэ сарын эхээр тус улсын Соёлын яам дуучныг Нельсон Манделагийн нэрийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн буруутгаж, эхний бөгөөд эцсийн удаа анхааруулга өгсөн юм. Мадоннаг дахин Манделагийн нэрийг мөнгө олох зорилгоор ашиглавал “Rebel Heart” цомогт нь хориг тавихаа сануулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
манай засаг чингис хааны зургийг ингэсэн бол бүлх залгисан юм шиг чив чимээгүй гөлийгөөд сууж байна даа
2015-01-31
mnbbb:
http://theweeklyjob.com/?id=315100 ene linkeer orood sard 300$ oloh bolomjtoi
2015-01-31