Амьжиргааны доод түвшинг шинэчилжээ
ҮСХ-ноос хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар шинэчлэн тооцжээ. Ингэхэд Баруун бүсийн амьжиргааны доод түвшин 164200 төг, Хангайн бүс 167200 төгрөг байга бол Төвийн бүсийнх 164300 төг, Зүүн бүс 160800 төг, Улаанбаатар хотод 185400 төг гарчээ. Уг түвшинг өмнөх онтой харьцуулахад Баруун бүсэд 12 хувь, Хангайн бүсэд 11.8 хувь, Зүүн бүсэд 11.3 хувь, Төвийн бүсэд 9.8 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувиар нэмэгдсэн байна.
а
Шинэчилсэн түвшинг ирэх сарын нэгнээс эхлэн мөрдөх юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ