Амгалан амаржих газар шинэ байртай болно
2015-02-03

Нийслэлийн 2015 оны төсөвт тусгагдсаны дагуу нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Хэдийгээр нийслэл эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулна. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний дагуу дараахь ажлууд хийгдэнэ.


  • Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулна
  • Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулна.
  • Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.
  • Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга бүрэн ашиглалтанд орно.
  • Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.
  • Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ  /сая төгрөг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилХугацааТөсөвт өртөг2015 онд санхүүжих дүн
ШИЛЖИХ
1.Түргэн тусламжийн төвийн салбар пункт /ХУД 3-р хороо/2014-20152,681.82,681.8
ШИНЭ
1.Хүүхдийн эмнэлгийн барилга /БГД/2015-20151,000.01,000.0
2.Хүүхдийн эмнэлгийн барилга /ЧД/2015-20151,000.01,000.0
3.Хүүхдийн эмнэлгийн барилга  /ХУД, 5-р хороо/2015-2015825.0825.0
4.“Хүрээ” амаржих газрын дулааны узель2015-201530.030.0
5.Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл2015-20151,200.01,200.0
Дүн6,736.8

  • Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг  үр дүнгээр тооцож урамшуулдаг тогтолцоог бий болгох    -  1,0 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ    -  17,8 тэрбум төгрөг


Shuud.mn
Сонин хачин