Хэнтий 3 сая дахь иргэнээ байраар урамшуулна

img

Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга М.Болд, Статистикийн хэлтсийн дарга Д.Болдбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцон 3 сая дахь иргэнтэй чацуутан Хэнтий аймгийн 6 хүүхдийн нэрийг албан ёсоор мэдээллээ. Хэрлэн сумын 1-р багийн иргэн Б.Одбаяр, Г.Нандинцэцэг нарын охин,  Биндэр сумын 2-р багийн иргэн Д.Өлзийбат, Ц.Отгонцэцэг нарын хүү, Дадал сумын 4-р багийн иргэн Г.Эрдэнэбат, Б.Алдармаа нарын охин, Норовлин сумын 1-р багийн иргэн Т.Бадамдорж, Ц.Нямцэцэг нарын  хүү, Дархан сумын 4-р багийн иргэн Б.Солонгын  охин, Дархан сумын 4-р багийн иргэн С.Баярсайхан, С.Сугар-Эрдэнэ нарын охин гурван сая дахь иргэний чацуутнууд болжээ.

ах

Энэ хүүхдүүдээс гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн нь Норовлин сумын 1-р багийн харъяат Т.Бадамдорж, Ц.Нямцэцэг нарын хүү аж. Уг гэр бүлийг “Хэрлэн хороолол”-ын 2 өрөө байраар урамшуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
odoo bolnoo, nuguu heden aimgaasaa dr garah gl uzchihiin adildaa adildaa godildoo godil hoosonguud bj.
2015-02-03
zochin:
peeh. ter munguuruu yadaj 20 huuhdiin tsetserleg bariasai daa
2015-02-03