Сүм хийдүүдийг шалгаж байна
2015-02-04

Нийслэлд байгаа сүм, хийдүүд Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай, Барилгын тухай хууль, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативыг хангаж ажиллах  журамтай билээ.

Үүний дагуу Нийслэлийн онцгой байдлын газраас сүм хийд, шашны барилгуудад галын аюулгүй байдлын шалгалт хийж байна.

Шалгалтыг өнгөрөгч сарын 21-нд эхлүүлсэн бөгөөд энэ сарын 11-нд дуусч дүнгээ гаргах юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин