Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна
2015-02-04

ЦЕГ-аас цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар нээж үг хэлэн, цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын ажлын уялдаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн.

б Сургалт зөвлөгөөний хүрээнд Хууль зүйн сайд болон Хууль зүйн яамны харьяа агентлаг, шүүх, прокурор, тагнуул болон төрийн бусад байгууллагуудаас хамтын ажиллагааны чиглэлээр анхаарах асуудлаар, цагдаагийн байгууллагын албадын дарга нар хариуцсан ажлын чиглэлээр тус тус мэдээлэл хийж байна.

ы

Мөн төсвийн болон шилэн дансны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, төсөв захирагчийн эрх, төсвийн хяналт шалгалт, хариуцлагын талаар сургалт явуулахаар төлөвлөжээ. Зөвлөгөөн ЦЕГ-ын баталсан хөтөлбөрийн дагуу гурван өдөр үргэлжлэх юм байна.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин