Дахин зорчигч тээврийн онгоц осолджээ
2015-02-04

Тайванийн агаарын тээврийн “TransAsia Airways” компанийн “ATR-72” онгоц осолдож, есөн хүн амиа алдаад байна.


Фото: (MOHAMMED ABED/AFP/Getty Images)


Тайванийн “ATR-72” онгоц 50 зорчигчтой өчигдөр орон нутгийн цагаар 10.55 цагийн үед Тайпей хотын Нанган дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болсон юм. Тус онгоц Кийлөнг голын дээгүүр хөөрч явахдаа гүүр мөргөж осолдсон байна. Гүүрэн дээр байрлах хяналтын камерт онгоц осолдох үеийн агшин бичигджээ.



Фото: (Everett Kennedy Brown/EPA)


2015 оны хоёрдугаар сарын 4. “ATR-72” осолдсон гэх дуудлагын дагуу хамгийн эхэнд онцгой байдлын 60 аврагч ослын газар иржээ. Аврагчид шуурхай ажиллаж, ихэнх зорчигчийг аварчээ.



Фото: (Sergio Perez/Reuters)


2015 оны хоёрдугаар сарын 4. Онгоцны их биеийг уснаас гаргах ажил үргэлжилж байна.



Фото. (HENNING KAISER/EPA)


2015 оны хоёрдугаар сарын 4. Ослын газар 150 гаруй аврагч ажиллаж байна.



Фото: (ORESTIS PANAGIOTOU/EPA)


2015 оны хоёрдугаар сарын 4. Онгоцны ослоор 9 хүн амиа алдаж, 13 эмнэлэгт хүргэгдэж, 2 хүн анхан шатны тусламж авчээ.



Фото: (IAN LANGSDON/EPA)


2015 оны хоёрдугаар сарын 4. Гэмтэл, бэртэл авсан хүмүүсийг Тайпей хотын төв эмнэлэг рүү хүргэж байна.



Фото: (SVEN HOPPE/EPA)


2015 оны хоёрдугаар сарын 4. Онгоц осолдсон шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаад буй. Албаны хүмүүс онгоцны хар хайрцагны бичлэгийг тайлж эхэлсэн тухай тус улсын “CNA”  агентлаг мэдээлэв.



Фото: (JAN WOITAS/EPA)


2015 оны хоёрдугаар сарын 4. Тус улсын Тээврийн яам болон “TransAsia Airways” компанийн удирдлагууд амиа алдсан хүмүүсийн мэдээллийг задруулахаас эрс татгалзжээ.



Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
setgel uwduj bna.
2015-02-09
сссс:
машины камер л бна шуу дээ
2015-02-04