Монгол мумиг “амьд” гэв
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өнгөрсөн долоо хоногт 200 гаруй жилийн настай зандаршуулсан шарил олдсон билээ. Энэхүү шарилыг “ВВС” агентлаг, “Ройтерс” агентлаг, “Telegraph” сонин, “www.dailymail.co.uk”, “www.mirror.co.uk” сайт “амьд” хэмээн мэдээлжээ. Энэ тухай “www.ibtimes.co.uk сайтад нийтлэгдсэн мэдээллийг хүргэж байна.
.
Олон улсын хэвлэлүүд Монголын газар нутгаас олдсон мумиг онцолж байна. Тус улсын шинжээчид энэхүү мумиг хэн болохыг нь тодруулахаар хичээнгүйлэн ажиллаж буй ч өнөөдрийг хүртэл мэдээлэл хийгээгүй байна. Өнгөрсөн сарын 27-нд энэхүү муми олдсон юм. Мумиг гэмт этгээдүүд зарахаар төлөвлөж байжээ. Цагдаагийyхан гэмт этгээдүүдийг баривчлаад буй. Урдчилсан байдлаар энэхүү мумиг 200 гаруй жилийн настай хэмээв. “ВВС” агентлаг “Олон улсын Буддын шашны холбоо энэхүү муми ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа тул бүрмөсөн амьсгал хураагаагүй, амьд хэвээрээ байгаа” гэж мэдээллээ. Энэхүү мэдээллийг баталж Далай ламын ахлах оточ, судлаач, доктор Барри Керзин “www.mirror.co.uk” сайтад ярьжээ. Тэрбээр “Энэхүү занданшуулсан лам гүн бясалгалыг маш ховор байрлалд сууж байна. Сударт “энэ байрлалаа удаан хадгалж чадвал бурхан будда болдог” гэж бичээстэй байдаг. Номын хүчээр гүн бясалгалд орсон хүн өөрийнхөө дотоод энергийнхээ хүчээр биеэ муудуулахгүй байж болдог. Гаднаа физик үхэл мэт харагдавч, дотроо амьд нэгэн оршин байгаа. Нэр нь үл мэдэгдэх энэхүү занданшуулсан шарилын эзний үс, хумс, хувцас нь одоо байгаа хүмүүсийнх шиг байна” гэжээ.
Бурханч лам Г.Пүрэвбат “Лам зүүн гараа дэлгэж, баруун гараараа Судар айлдах гэж буйг бэлгэдсэн байдалтай олдсон нь эртний Буддын шашны ёс бөгөөд үхээгүйг нотолно. Мөн түүнийг үхэл, амьдралын хоорондох замыг гэтлэх “тукдам” /tukdam/ хэмээх гүн бясалгал хийж байгаа” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ