”Ирээдүйн түмэн эх 2015” уралдааны бүртгэл эхэллээ
2015-02-06

Өдгөөгөөс найман жилийн тэртээ буюу 2007 онд анхлан зохион байгуулагдаж байсан өндөр бооцоот хурдан дааганы уралдаан жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулагдсаар удаж байна.  Монголын хурдан морины уралдааны түүхэн дэх хамгийн өндөр бооцоотой, хамгийн өндөр шагналын сантай  эл уралдаан “Ирээдүйн түмэн эх 2015” бүртгэлээ эхэллүүллээ. Энэ жилийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ABT групп, зохион байгуулагчаар Хүй мандал гал уяа ажиллахаар болжээ.

а

Ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй тус уралдааны бүртгэл 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн бөгөөд 03-р сарын 15-ыг хүртэл 1000$, 2015 оны 03-р сарын 16-аас 04-р сарын 15-ыг дуустал  2000$, 04-р сарын 16-аас 05-р сарын 05-ыг хүртэл 5000$-оор тус тус бүртгэх юм байна.

с Эрлийз монгол, эр охин гэж ялгадаггүй энэхүү “Ирээдүйн түмэн эх 2015” өндөр бооцоот хурдан дааганы уралдаан нь 2015 оны 5-р сарын 10-нд  уламжлал ёсоор Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулагдна.

а

Бай шагнал:

а Түрүү даага: Land criuser 200

а Аман хүзүү: Prius 20

ө Айргийн гурав: Honda, 1000$

аө Айргийн дөрөв: Honda, 500$

а Айргийн тав: Honda, 500$

ө 6-9-р байр: Honda мотоцикль

өа Уралдаанч хүүхэд бүрт гарын бэлэгтэй.

ө

Мөн энэ наадмын үеэр 500$-ын бооцоотой шүдлэнгийн уралдаан болох бөгөөд түрүү морийг Toyota Prius  маркын машинаар байна.

а "ИРЭЭДҮЙН ТҮМЭН ЭХ 2015" Өндөр бооцоот дааганы уралдааны журам

м

1.    Өглөө 10:00 цагт шүдлэн гарааны зурхайруу хөдөлнө

с 2.    Даага 13:00 цагт гарааны зурхайруу хөдөлнө. Тухайн цагаас хоцорч ирвэл хасагдсанд тооцно.

м 3.    Цэвэр үүлдэрийн болон импортоор ирсэн даага, шүдлэн уралдуулахгүй

ө 4.    "Хүүхдийг хамгаалах төв"-ийн санамжийн дагуу унаач хүүхдүүд хамгаалалтын малгай цээжэвч, тохойвч, өвдгөвч зэрэг хамгаалалтын хэрэгслээр хангагдсан тохиолдолд уралдаанд оролцуулна.

а 5.    Унаач хүүхдийг гэмтэж бэртэхээс сэргийлж, хамгаалах хэрэгслээр тухайн уяач, эзэд хангаж хариуцна.

х 6.    Унаач хүүхдүүд бүгд даатгалд хамрагдана.

х 7.    Хүүхэдгүй ирсэн даага,шүдлэнг барихгүй.

м 8.    Морь тавиач гарааны төхөөрөмжинд орохыг хатуу хориглоно.

м 9.    Уралдааныг тусгай зөвшөөрөлтэй авто машинаас (зохион байгуулагч-15, хүн эмнэлэг - 1, телевиз - 2, мал эмнэлэг - 1) бусад автомашин болон мотоцикл, морьтой дагахыг хатуу хориглоно.

м 10.  Тухайн морины уяач болон эзний аль нь зохион байгуулагчийн машинд сууж дагах эрхтэй.

м 11.  Уралдааныг дагах авто машинууд нь уралдааны замд 100 метрээс дотогш нэвтрэхийг хатуу хориглоно.

м

Зохион байгуулагч: Хүй мандал гал уяа

м

Мэдээллийн ивээн тэтгэгч: www.hiimori.mn

мх

Холбогдох утас: 9915-5555,  7777-7577

с

Төлбөр тооцоо хийх данс: 5003790963 /ХААН БАНК/

Shuud.mn
Сонин хачин
orgil:
ene jil saihan naadam boloh ni ee bai shagnal tomtoi
2015-02-06