
Монгол цэргийн музейн хамт олон шинэ оны босгон дээр нэгэн шинэ үзэсгэлэнг дэглэн үзэгч олны хүртээл болголоо. Монгол Улсад анхны таван яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулж гаргасан “Монгол цэргийн түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнг орос хэл дээр гаргажээ. Уг үзэсгэлэнд Монгол цэргийн түүхэнд холбогдох 70 гаруй түүхэн гэрэл зураг багтсан байна. Үзэсгэлэнг Г.К.Жуковын музей дээр гаргажээ.
Дашрамд дурдахад, тус музей “БХЯ-100” үзэсгэлэнгээ дахин дэглэж, Монгол цэргийн музейн байрандаа үзүүлж байгаа юм.