Хос бичигтэй Монгол гээд Гиннесийн номонд орох уу
2015-02-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг гаднаас импортолж байгаа бүтээгдэхүүний тайлбарыг монголоор бичих гэсэн заалтыг хасах саналыг гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн  Г.Уянга "импортын бараанд монгол хэлээр тайлбар бичнэ гэдгийг хасч байгаа юм байна. Уг нь энэ чухал асуудал. Ямар зориулалттай, хаана ямар газар үйлдвэрлэсэн нь ялангуяа эм, эмэн бүтээгдэхүүнд их хэрэгтэй. Яагаад үүнийг хасав, хэрэглэгчдэд чухал хэрэгтэй заалт" гэсэн асуултыг асуув. Түүний асуултад ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Салбар салбарын хууль, тухайлбал эмийн хуулинд ийм заалт байгаа учраас монгол хэлний хуулинд байх шаардлагагүй гэж татан авсан" гэсэн хариултыг өгөв.

а

Мөн энэ талаар УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан саналаа хэлэв. Тэрбээр "Боломж олдож байгаа дээр нь байр сууриа хэлээд авъя. Монголчууд 3 хувьсгал хийсэн байна.  Одоо соёлын хувьсгал хийх гээд байна. Энэ зөв зүйл биш. Монгол хэл мөхөж байна гэдэг, мөхөж байгаа зүйл хаана байна вэ? Заавал монгол хэлийг хуульчлах шаардлага байна уу, энэ бол хувь хүний эрх чөлөөнд халдаж байгаа асуудал. Миний ээж монгол хэл, уран зохиолын багш. Би монгол хэл бичгээ хайрлана. Энэ хууль орж ирснээр кирилл бичгийг үгүйсгэж байгаа юм шиг харагдаж байна. Бид кирилл бчигээрээ явах нь зөв зүйтэй. Монголчууд хос бичигтэй болсон гээд Гиннесийн номонд орох нь л дээ. Бид 20 жил энэ асуудлыг ярилаа. Амьдралд хэрэгжиж байгаа нь хаана байна?

а

Ийн гишүүд саналаа хэлсний дараа санал хураав. Гишүүдийн 69.5 хувийн саналаар импортын бүтээгдэхүүнд монгол хэлээр тайлбар бичих гэсэн заалт хасагдлаа.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
хэт их үндсэрхэг байх...:
нэг их эх оронч царайлсан зарим хүмүүс энэ хуулиндаа иж бүрэн хандсан л болтугай... хос бичигтэй битгий хэл, нэгээ учрыг нь олж чадахгүй байж, ёстой тархаи мэдэх л хтэй байх даа... амжилт хүсье санаачлана гдгт...
2015-02-07
jochin:
хэл соёлоо хамгаалж, ард түмэнд хүнээр орчуулуулах чирэгдэлгүй болгох үүднээс гадаадаас авч буй барааны танилцуулга, тайлбар, шошгыг заавал монгол хэлээр болгох хэрэгтэй. монгол хэлний хуульд орох ёстой.
2015-02-07
neg hel:
ene t1 hun bn daa.odoonii zaluus hagas dutuu angli,solongos ug hereglen mongol ugee ch guivuulan duudaj eh helee eremdeglej bn . ene tednii neg
2015-02-06
chaavaas:
mash heregtei umiig ha*g ni yaj bgaan be,yagaad zaaval iim horlontoi um sedej bdag um be,erdenechimeg gishuunee
2015-02-06
хрмб:
энэ шоучин баярсайхан одоо болиоо
2015-02-06
76-д:
эргүү дагзнууд вэ арайчдээ ! би үнэндээ гутарч байна ийм ч төртэй байх гэж дээ
2015-02-06