Такси №115
2015-02-06

 

Энэ өдрийн мэнд манайхаан. Оршилд сонин дуулгахад өнөө өвөөгийн бие их дор орсон байгаа гэнэ. Гарч явж чадахаа байсан гэнэ. Хөгшнийгөө гарахаар гэртээ цоожлуулаад үлддэг болсон гэж хэл дуулгасан байна. Хоовон би вээр таксины түрээсээ дийлэхгүй тасалдуулж яаралтай мөнгө олох ажлаар яг одоогоор хотоосоо өөр газарт аялж явах тул эргэж очоод өвөөгийн гэрт нь очиж яг ямар байгааг та бүхэндээ дуулгья гэж бодож байна. Ингээд амралтын өдөрт тань хүргэх ээлжит сонин хачин яриа хөөрөөг хүргэж байна. Яг л нэг амьдрахын төлөө зүтгэж яваа хоёр бүсгүйн энгүүн яриагаар эхлүүлье. Таалал орштугай.

1

1.Хоёр найз

1

Э/эмэгтэй/ -...Хөөе жолоочоо тойроод алга болчихвоо чи ха ха. Хөөш нөгөө хүүхэн чинь өчигдөр ерөөсөө дуугарахгүй байна лээ ш дээ. Аягүй сонин би бүүр гайхлаа. Зулаагаас асуулаа. Би чинь тийм юм мэдэхгүй юм чинь. Хамаагүй тэгээд л мартчихна. Дээгийтэй өнөөдөр ярьсан чинь наадуул чинь мөнгө төгрөгөө өгөхгүй гээд л албаар тийм ааш гаргаж байхгүй юу гэж байна. Би тэгэхээр нь гэдэн хөдлөөд алалцаж байгаад тэгэх тусам нь мөнгөө авна гэсэн.

Н/найз/ -Тэгээ хө. Авах хэрэгтэй ш дээ.

Э -Сумьяад үлдэгдэл 100-г үлдээчихсэн юм чинь. Тэрнийг аль уже тэр цалинтай нь хамт өгвөл өгөх л байсан ш дээ. Гүйцэтгэл орохоор өгчихье гэхгүй юу. Тэгэхээр нь би бүгдийг нь авчихвал үрчихнэ гэж санаад. Запасанд энэ 100-г үлдээчихье гэж бодоод “асуудалгүй өгөх юм байгаа биз дээ” гэсэн чинь “асуудалгүй” гээд тэгсэн байхгүй юу. Тэгээд өчигдөр очсон чинь яанаа, намайг зүлгүүр дутуу хийсэн гээд.  Нөгөө авгай нь тачигнаж байна гэнээ. Тэгээд нөгөө 100-гаас хасна гэжийнэ гэнэ. Ёстой аймаар тооцоолсон байгаа байхгүй юу. Юу хаа байсан 20, 30 хоночихлоо. Бид нар үгүй гээд зөрөөд тэр өдрөө авбал авах л байсан ш дээ. Тэгээд өнгөрсөн хойно нь ингээд муриад ямар тэнэг хүн хуурч байгаа биш. “Битгий хуц, солиор наадхаа алаад өг” гээд Тоогийд уурлаад.

1

За тэр ч яахав найзаа. Тэгээд тэр Анхаа руу ярья. Ямар хауз гэлээ тэрэн дээр очоод ямар ажил байна хараад. Болмоор бол Тоогийтой орчих юмсан.

1

Н -Тийн Тоогийтой орьё. Сая орсон газар байна ш дээ тэ.

Э -Хөөш одоо энэ чинь айл юм уу?

Н -Үгүй цэцэрлэг.

Э -Ийм жоохон юм уу?

Н -Тийн. Эднийг шатны хөнгөлөлттэй. Гуравхан давхар жоохон амар.

Э -Цэцэрлэгийнх чинь амар байдаг юм дөө. Энэ одоо чи юу юуг нь хийх юм?

Н -Бүгдийг нь л хийнэ ш дээ. Өнөөдөр харин плитачин ирчихсэн байна. Ашгүй.

Э -Тоогий “Цулгай обой чинь амархан ш дээ. Обойнд орчихооч Баагий эгчээ” гээд л байна лээ. Би тэгээд “өө чадахгүй обойноос өөр юм хийе” гэсэн.

Н -Аанхан. Хүмүүс ерөөсөө өрөнд ороод алуулж байна ш дээ. Обойгоо байнга далий наагаад.

Э -Тоогий тэгээд арай гайгүй тулгууртай юмаа, эрэгтэй хүн болохоор. Ууж идэхээрээ л алаад хаячихгүй л бол, тээ.

Н -Бранк хийвэл нэмэргүй ш дээ. Тэгээд шууд нөгөө ажлых нь хөлсийг гаргангуут дээр нь обойны төлбөр нэмээд суутгачихаж байгаа юм.

Э -Та нар тэгээд сая хэдийг авсан бэ?

Н -Хоёр 800-г аваад энэ хүмүүсийнхээ мөнгийг өгчихсөн. Хүмүүсийнхийгээ өгөхгүй бол хэл амний нэмэр ш дээ тэ.  Бас хоёр залуу нь явчихсаан.

Э -Бүр болохгүй бол одоо энэ 10 хоног гэдэг чинь... уг нь санаагаар болдог бол Тоогийгоо бараадаад гайгүй улстай орчихмоор байна. Тэгвэл бас гаршчихна ш дээ тэ. Ямар ч байсан цагаан сарынхаа мөнгийг хийе өөр бодох юм алга ккк.

Н -Нэг давхар чинь ёстой балай юм. Нэг талд нь паркет нь ороод, нөгөө талаас нь обой нь ороод нэг давхартаа шамбааралдаад бөөн юм болж байнаа.

Э -Нэг нямбай айл харлаа. Нэг бригад юм байна. Аймаар том өргөн хөөсөнцөр дээр эсгий авчраад тавчихаж. Бодвол унтдаг ор нь бололтой. Тэгээд нэг авдар нэг том кошлак дотор нь дүүрэн будаг. Тэгээд обой орсон өрөөнийхөө талаас доош наалт наадаг ш дээ. Тэндээ гялгар уут наагаад зарим газраар нь цаасан хайрцаг тавиад байрлацгаачихаж. Тэр хавийн шинэ хайрцагийг аваад дотор нь бүх хувцсаа хийчихэж. Тэгээд өрөөд тавьчихсан аймаар нямбай. Нүүдэл суудалд гаршчихсан. Үнээ малтай айлууд л байх тэ. Бүр толь мольтойгоо. Байнгын тэгээд яваад сурчихсан тээ.

Гэхдээ хүн бас хэдэн төгрөгөө авчихвал тэгж ухаан мэдрэлгүй явах хэрэггүй ээ. Ядахдаа 20 хоног амрах хэрэгтэй ш дээ. Тэр авгай мавгай нь орилоод дайраад хэрэлдэж байна лээ ш дээ эртээр. Бүр сурчихсан. Би тэгээд зүгээр байсан хүн зүрх нь муудаад гарах юм байна болий болий, айж байна гэсэн юм хаха. Хямарчиж байгаа юм чинь. Сайн ажиллаад байхаар “миний найзаа л” гээд байх юм. Аймаар инээдтэй... Чи малгай авсан юм уу?

1

Н -Харин тэндээс ерөөсөө авчихаар юм олддоггүй ээ.

Э -Бас хар бараан малгай олоод авчихжээ, нөгөөх чинь.

Н -Нэг улаан малгай байсан юмаа. Тэрийг тавьсан чинь манай хүү “ээж болио, төмсний улаан шиг харагдаж байна” гээд хахаха... Хөөш нөгөө хэргийн эзэн чинь ярьж байна уу?

Э -Ярьсан өвгөөн Зүүн хараад явж байна гэсэн.

Н -Нэг уулзах юмсан ккк.

Э -Очиж байгаад нөгөө охиндоо хоолны мөнгө хийнээ гээд л байна лээ. Тэгэхээр нь би “хурдан хийгээрэй чи” гэсэн хэхэ. Тэгээд түрүү долоо хоногт 50 мянгыг явуулсан байна лээ.

Н -Пүү арай дэндэнээ. Тэгээд хэлэхгүй юу. Дээр нь нэмээд миний муу найз сэтгэл санаагаар аймаар хямарсан тэрнийг барагдуул. Хөөрхий амьтан дагаад л гүйгээд. Хямраад нэлээн эд эсээ үхүүлсэн. Тэрийгээ давхар нэхнэ ш дээ гэхгүй юу, хаха.

1

Ийнхүү ажил хэрэг зорилго нэг бас амьхан нууцаа хуваалцдаг байрын хоёр бүсгүй хавийн зүйлийг хамж буу халсаар Бөмбөгөрийн баруун талд валютын захын хажууд шинэ ажлын байраа үзэхээр буулаа. Сурсан юмаа хийж амьдрах гэж бор зүрхээрээ яваа сэтгэлээр үл унах цоглог бүсгүйчүүдийн минь нэг төлөөлөл байх шиг санагдлаа.

1

2.Унаач хүүхэд шүдний өвчин болоод байна

1

Орой бараг 24 цаг болж байхад Нарны зам дагуу 30 гаран насны махлаг бор залуу энгэр задгай гар өргөөд зогсч байлаа. Урд суугаад намайг сүрхий гярхай нүдээр харсан эр 13-р хороолол дундуур замаар явнаа гэлээ. Тааруулаад татчихсан бололтой хэрэг зоригоо ярилаа.

1

З/залуу/ -Манай нэг найз байрны найртай гээд дуудаад болдоггүй пи. Тэгээд манай ангийнхан оччихсон байдаг. Би нөгөө байрны эзний дотны ганц найз нь байдаг. Хүй долоо дээр морь уралдуулаад ид байхад утасдаад болдоггүй. Би тэгээд гүрийж гүрийж байгаад морьдоо явуулаад наашаа гарлаа ш дээ.

Х -Одоо морь уралдах уу?

З -Өнөөдрөөс эхэлж л байна даа.

Х -Одоо тэгээд байрны найранд мөнгө л өгөх үү. Ангийнхан чинь нийлээд мөнгөө өгчихсөн байх тэ.

З -Тнх. Сайхан дулаахан байлаа. Өнөөдөр тэгээд морь уралдахгүй юу тэгээд байж байтал харин утасдаад болдоггүй. Мурий гэж бодсон чинь арай ч муухай юм шиг санагдаад.

Х -Тийм дээ. Одоо ганц найз нь юм бол. Унаач хүүхдүүдээ хаанаас яаж олдог юм бэ?

З -Өө тэгээд л олно ш дээ. Одоо унаач хүүхэд гэж шүдний өвчин болоод байна. Бага байхад бид нар чинь өөрсдөө гүйж очоод л унадаг байсан. Одоо хүүхэд олдохгүй там болж байна.

Х -Одоо тэгээд хүүхэд олохоор гэрээ хийж үнэ мөнгө яригдаад л явчих уу?

З -Тэгнэ ш дээ, улсаас хүүхдийн эрх энэ тэр гээд юм гарчихсан чинь.

Х -Морины хүүхэд өөр байх тэ?

З -Тэгнэ ш дээ. Бид хичнээн сайн уяад байдаг. Хүүхэд муу байвал тэгээд л дуусаа. Ганцхан цагийн дотор хүүхэд бүх юмыг гартаа атгадаг байхгүй юу. Жилийн ажил тэрүүгээр л шийдэгдэнэ шүү дээ... За хө энд АТМ-ээс мөнгө аваадхья. Бэлэн мөнгө л бариад орохоос. Нөгөөдүүл хэдийг өгч алсан бол доо. Хүн чирчихгүй, өөрөө чирэгдэхгүй шиг л тэ. 300 мянга яах бол ах.

Х -Аан харин л дээ. Надад бол их л мөнгө байна даа...

1

Хэнэггүй байрын уяач эр маань “За за болох биз... Ууж дээ өнөөдөр хэ хэ” гээд мөнгөө тоолж дээш цонх руу хараа бэлчээсээр орцны гадаа үлдлээ.

1

3.Эксэл машиныг яасан ч ачихгүй

1

Төмөр замаас суусан хос залуу хоорондоо хөөрхөн эвтэй хөгжилтэй зүйлсийг ярьцгаах юм. Өргөөд кино үзэхээр яваа бололтой. Нэг юм яриад л ард инээлдэнэ. Тэгэх тоолонд залуу нь шов хийтэл охиноо үнсэнэ. VIP таксинд суучихсан юм шиг. Ард эрхэлж байнаа манай хоёр. Залуу гэнэт намайг тоож “хөөш ах та тэргээ ачуулж байсан уу” гэж цочир асуулаа. Би жоохон гайхасхийж “одоогоор үгүй л байна” гэлээ.

1

З/залуу/ -Аан. Манай нэг найз ярьсан юм. Одоо чинь ганцхан Эксэл машиныг яаж ч хаясан ачихгүй байна гэнэ дээ ккк.

Х -За яагаад вэ?

З -Өө тэгсэн. Ачаад явчихаар эзэн нь авья гэж араас нь ирэхгүй хаячихвал яахын. Бөөн шаталт гэнээ хахаха. Тийм үнэгүй аан.

Х -Хн. Муу эксэлийг их гоочлох юм даа. Уул нь монголд орж ирсэн анхны форсунктай машин шүү дээ.

З -Тийм үү. Одоо ёстой үнэгүй болсон юм шиг байна тэ ккк.

1

4. Улаан-Үд унацтай байна

1

Хоёр хүүхэн суусан юм. Нэг нь ТБД андууд ирээд буулаа. Тэр хооронд манай хоёр Орост рубль унаад ашиг унац ихтэй болсон талаар нэлээн буу халлаа. Эхний хүүхнийг буунгуут би ч уухайн тас ярианд оролцлоо.

1

Х -Тэгвэл оросод сүртэй юм болж байгаа юм байна даа.

Э/эмэгтэй/ -Харин тийн.  Улаан Үд рүү хүмүүс одоо шавж байна гэж байна ш дээ.

Х -Одоо ханш унаад юмны үнэ хямдарсан юм шиг байгаа юм тэ?

Э -Аргагүй ш дээ. Рубль 50 байж байгаад 30 төгрөг болчихсон юм чинь.

Х -Өө тэгвэл манайхан шавалгүй яахав. Цагаан сар дөхөж байхад.

Э -Тийн. 300 мянгатай явж байгаа хүн цагаан сарын хамаг юмаа хамаад ирж байгаа юм чинь.

Х -Өө за за.

Э -Эрээн рүү 300-тай явахад бараг юу ч авчрахгүй ш дээ.

Х -Тэгэхээр илт зөрөөтэй болчиж байна тэ. Энэ цагаан сараар баахан орос бэлэг авах нь дээ хэхэ.

Э -Хэ хэ тнх. Тэгээд Буриадууд бас аймар муухай ааштай. Өөрсдийгөө орос гэдэг болохоор бүр хачин царайлцгаачихсан байна гэсэн. Тэгээд манайхан чинь очоод л үнийг нь буулгах гээд гуйгаад л. Нөгөөдүүл нь тийм юм үзээгүй болохоор бүр ярвайгаад л.

Х -Ха ха яг тэгж байгаа. Манайхан чинь тэгээд болж л өгвөл хүний юм зүгээр авчих гээд уурыг нь хүргээд...

Э -Түрүүний манай найз сая яваад ирсэн байхгүй юу. Тэнд хоёр жил сурсан тэгээд энд ёстой монголчууд дүүрчихсэн буриадууд боож үхэхнээ гээд байсан юм хэхэ.

Х -Одоо тэгээд л эргүүлээд манайхныг дээрэмдэж эхлэнэ дээ.

Э -Тийн. Одоо тэгээд л хоёр сар болоход Монголчуудыг дээрэлхээд л дээрэмдэж эхлэнэ ш дээ. Манайхан машинтай яваад байна гэсэн тэгээд л Оросын мафиуд нь хүрээд ирэх ч юм уу.

Х -Чөлөөт болмогц Оросын тал заваараад байгаа юм шиг байна лээ.

Э -Нөгөө төр эргэнэ гэдэг шиг л юм болоод байх шиг байна хэхэ. Рублийн үнэ унаад манайханд ашигтай тэ. Гэхдээ хойноос орж ирдэг юмны үнэ унахгүй байгаа нь инээдтэй тэ. Уян хатан буудаг байж болно ш дээ. Бензин байна. Хойноо өчнөөн хямдарчихсан дэлхий даяар буучихсан байхад манайд 200 төгрөгөөр буухгүй л байгаа ш дээ.

Х -Тийн ш дэ, дээрээс нь улсаас нөгөө татаасаа авдаг юм биш үү?

Э -Тийн. Нэмэх болохоор зүгээр аягүй хурдан. 5 дахь өдрийг хүлээж байгаад л нэмээд хаячихна ш дээ ккк.

Х -Юань чанга байхад нээрээ урагшаа дэмий байх тэ?

Э -Дэмий дэмий. Хамгийн хямдхан бараг хог юмыг бэлгэнд авахад 10, 20 юань ш дээ. Тэгээд 10 юань чинь манай мөнгөөр овоо мөнгө. Гэтэл монголоосоо бид нар дөрөв таван мянгад аятайхан юм авчихна ш дээ. Гэхдээ манай зарим наймаачин яваад сурчихсан ашиггүй байсан ч яваад л байдаг юм шиг байгаа юм. Зүгээр сууж байхаар гээд л.

Х -Тийн, тэгэхгүй бол бүүр нэг юм нь зогсчих гээд байдаг байх хөөрхий. Зун явбал байгаль гоё доо. Хөвсгөл ч явдаг юм уу.

Э -Хөвсгөл рүү явахаар үнэтэй тусаад. Очихоор чинь юм үнэтэй гэж. Зөвхөн байр нь 4 хоноход 200 мянга болчихож байгаа юм чинь. Загас магас үнэтэй үнэтэй. Би сая зун явсан чинь. Монголд юм арай л үнэтэй байна.

Х -Хөдөөнийхөн бол далайгаасаа байгалиас юмаа авчихаж байгаа юм.

Э -Тэндхийн цөцгий гоё гээд айлаас нэг хэлийг нь 8000-аар авч байгаа байхгүй юу. Тэгсэн хотод явж байхад гоё гоё цөцгий 5000 гээд байж байдаг. Бүр боож үхэх гэж байгаа юм чинь. Тэгээд бас “За 100 төгрөг дутуу байна. Ингээд авчих юм уу” гэсэн чинь дуугуй зогсоод байгаа юм чинь 100 төгрөгөө авах гээд.

Х -Манайхан олох тусмаа л муухай болоод яс юман дээрээ малын буянаар л байгаа байхгүй.

Э -Инээдтэй. Манай нөхөр аймаар том биетэй эр хонь гээд аваад ирэхгүй юу.  Орбитод өвөө дээр нөгөө хонио аймаар том биетэй эр хонь гээд аваачсан чинь. Онигоо. Өвөө амыг нь татаж үзсэнээ “төлөг л байна ш дээ” гэж авсан шүү дээ ккк. Бид нар гадна төрхийг нь л харахаас мэдэхгүй ш дээ. Арай л дэндүү хүн чанаргүй байгаа биз дээ. Уг нь хөдөөнийхөн сайхан хүмүүс гэдэг байсан одоо хогийн болцгоочихсон.

Х -Аа хэцүү хэцүү.

Э -Манай дүүг Архангай явахад нь ээж сүү захиад. Дүү бүр малчны хотноос авлаа гээд эхнэрийнх нь бараг таньдаг маньдаг хүн юм байна л даа. Тэгээд гурван том гүзээтэй сүү аваад ирсэн гэсэн. Тэгээд задлаад үзсэн чинь сүүнийхээ голд аягүй том аарц хийчихсэн байгаа юм чинь.

Х -Ээ тэгж буяндаа бузар хийх гэж. Захаас авсан бол хохино гэхсэн. Хотноос нь аваад байхад жудаггүй юмнууд таарч дээ.

Э -Муу хотынхныгоо тэд нар чинь ингээд хулхидаад сурчихсан юм байна лээ.

Х -Яг одоо бол Орос явах нь л зөв юм байна даа тэ ккк.

Э -хэхэ тийм. Гэхдээ машинтай осолтой шүү.

1

Энэ байр шүү. За баяртай...

1

Үүгээр баасан гарагийн тэмдэглэлээ өндөрлөж байна. Өвөө эмээд дахин туслья гэсэн Нараа, ЮмҮз болон санал сэтгэгдэл харамгүй үлдээж байдаг бусад бүх уншигч нартаа баярлалаа. Сар шинийн өмнө сайхан мэдээ ихтэй уулзахын ерөөл тавья. Бууз баншаа эртхэн чимхээрэй манайхаан. Сар шинэ хаяанд ирсэн байна.

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
GOODNEWS:
Сайн мэдээ! Stocks Fx Investment Company-ийн ашиг тусыг хүртсэн бүх хүмүүст баяр хүргэе, та биткойн, Ethereum-аа хөрөнгө оруулалт хийж, хариуд нь өдөр бүр 30% авах боломжтой. Мөн тэд аль ч улсын аль ч иргэнд сул орон тоотой төлөөлөгчийн ажилтай байдаг. Хөрөнгө оруулалт хийснээс хойш хэдхэн хоногийн дотор хөрөнгө оруулалт хийж, мөнгөө үржүүлээрэй. ✅Ашиг олохын тулд?200 хөрөнгө оруулалт хий ?2600$ ✅250$ хөрөнгө оруулаад ашиг ?3100$ ✅?300 нь 4100 долларын ашиг олно ✅?350 нь 4900 долларын ашиг олно ✅?500 нь 8500 долларын ашиг олно ✅$?1000$ 17000$ ба түүнээс дээш ашиг олно Эцэст нь тэд бизнес, моргейж, автомашины зээл өгч, гадаад валютын арилжаанд 100% дохио өгдөг. Вэбсайт: Https://stocksfxinvest.com/crypto https://t.me/+p4JjHwAPyE01YWZk @Lawinvestfx WhatsApp: +19083082601 237 W 28TH NY 10018 Нэгдсэн Улсын Итгэмжлэгдсэн, шалгагдсан, баталгаатай хөрөнгө оруулалтын хувьцаат компани
2022-11-11
VENKATA HOSPITAL:
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа үнэхээр их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар холбогдоно уу. би Тайландын Ачара Бангкокоос ирсэн, аз жаргалтай, аз жаргалтай байна Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-11-11
hoovond:
sain uu? ta yagaad bichihee bolib oo? tanii biy sain bizdee? unshigch olondoo yamar neg argaar tailbaraa hiigeerei!
2015-03-13
xoovond:
sainuu xoovoon xuue.temdeglelee bicheechee.xarangadaad bna
2015-03-11
enerel :
hoowoon amid uu tag bolje bas burhandaa moriloo yu
2015-03-10
hoovond:
ene hoovon bichihee bolisiin bh da.bolison bol helmeer yum.yasiin bol oo
2015-03-04
aaa aa:
amid uu, yu bolood tag bolchihov oo...
2015-03-04
юм-үз:
сайн байцгаана уу, та бүхэн минь? сайхан битүүлцгээж, са шинэтэйгээ сайхан золгоцгоогоорой та нар минь. эрүүл энх, амарлин жаргалыг хүсье та бүхэндээ.
2015-02-17
63-60:
hi ah mini ymar dugaartai bnaa holboo bariachee eco
2015-02-14
хүнд гар:
санамсаргүй 1 ород үзсэн сонирхолтой санагдад хэдэн дугар умшад амтшад, өрөвдөд,огшод,инэгэд,хачирхад,гайхад,бас уур хүрээд,хажуугар нь хайр хүрээд кассета /кассет гэдэг нь голдоо 2 нүх бүхий, соц үеийн "мааги" хэмээгдэх цахилгаан хөгжмийн нэгэн эс агаад,1-н цаг дор авва,модерн,boney m,сандра,смоуки...гм-г дуурсгадаг байсныг та нар мэдкү би андку ха ха / буцааж гүйлгээд эхнээс нь нүд үл цавчин ажлаа цалгардуулан байж умшиж дууссан энэхүү цаг дор ирхүл наран ижий хоёронтоо мандаж, мөн хоёронтоо жаргасан байх амой. шумахар,нара, залу... энэ тэрд зөвлөхөд аялгуу сайхан монгол хэлээрээ кирилл үсэг-д дулдуйдан бичиглэвээс зүйд нийцэх мэт. молхи миний биед болоод,маний адил молхи,мөхөс чацуутнуудад умшхад дөхөм мэт...хэрхэхийг чиний сэтгэл оюун мэдтүгэй гэдэг шиг ха ха. юм-үз,нара...гм нигүүлсэнгүй,уярангуй,өрөвч хүмүүнүүдэд талархууштай,бас магтууштай санагдах. хоовонгоос асуухад өвгөн эмгэн 2-д үр хүхэд ах дү хаматан садан байдгүймуу???!!!!! эрхмүүдээ үргэлжлүүлээд бич бич, умш умш. у ховон желаю тебе успех! чиний хэлдгээр буздров.
2015-02-13
аятунгаа:
сайн уу манайхаан хойшоо улан-удэ гарах гэж бөөн юм болж байнаа нээрээ хонон өнжин дугаарлаж байна оросууд гэж үхэж байсан хүнд сурталтай юмнууд авч өгөхгүй тамалчих юм за хоовондоо амжилт хүсье
2015-02-07
nara:
hi.hoovoon ovoog hed honog emnelegtee hevtuuldeg um biluu.chamd baahan ajil udah bhdaa tee.
2015-02-07
schumacher:
sain baina u?xoovon bolon niit unshigchidaa.oird setgegdel bichsengui.manaid neeren yumni une osno u gexees bish buurdaggui baixaa daa.ene tsagaan saraar undesniixee uildveruudiig demjiji dotoododoo xorongo oruultsgaaj baival.manai xodooniixon tegvel ix xulxi boltsgooj baigaa yum bna daa!suun dotor aarts xiisen baisan gesnees saixan aarts uux yumsan kkkkk.sayaxan ter ovoo,emeegiin tuxai surag bur algaa gej bodoj bsan yum.ovoogin suragiig bolon(oxin ni bolon shine torson zee) zavsar zai,bolomjtoi uedee ochood medeeleleerei!xoovon mini.yum uz gej saixan setgeltei busgui baix shig baigaa yumaa.er xunii bichsen zuils ix taalagdlaa.ovliin xoxoo xuitend nutsgen alxaj baisan xuugiin zurgiig xaraad ix orovdsondoo barag uilsan daa.chuham yamar uchraas tegj yavsnig ni unshij medeegui l dee.xumuus yagaad bie bienee xairlaxaa boliod baigaa yum bol doo!mongol xunii zan ch bish l baimnaarsan daa.
2015-02-07
юм-үз хоовонд:
сайн уу, хоовоон? маний тус гэж юу байхавдээ, " тус" хэмээн дөвийх бус, харин ч, тэмээ тэнгээрээ хүн хирээрээ гэдгийн үлгэрээр хэдэн биедээ, тэр тусмаа бүл муутай ч юмуу, аль эсвэл, үр хүүхдүүд нь өсөж томорцгоож нэмэр болох нь хараахан болоогүй байгаа ч юмуу, үгүй бол, дээр хэлсэнчлэн бүл муутай дээр нь насны эрхээр, эсвээс, эрүүл мэндийнхээ улмаас ажиллаж хийж гүйцээх нь амаргүй байгаа, эс бөгөөс өнөөдөндөө, одоохондоо зүдрүү, ядруу буй нэгэндээ таньдаг таньдаггүй гэлтгүй дэм болж байхсандаа гэсэн санаатай нэгэн. дэм дэндээ дээс эрчиндээ гэдгээр хэдэн биенээ дэмнэж додомдоод хэдүүлээ нийлж эрчээ авах юмсандаа гэсэндээ л тэр. аян замдаа сайн яваарай, замын сонин сайхныг дуулах гээд л чих тавиад хүлээж байядаа, хоовонгоо, хэхэхэ.
2015-02-06
bilge:
2 .5niig sanaa baina sonin yu baina
2015-02-06
zalilagch:
xodooniixon vnexeer xvn muutai balai yum snig xaragddag xirnee ali bolox xvniig snulna xuurna zalidax gene tanidag bsan ch ter estoi xvn muutai bi saintai ni taaraagvi yumuu bvgd tiim yumuu
2015-02-06
er hun...:
хойд эцэгтээ хєєгдсєн тэр жаалд хvvд хоосон vг хэлээд нэмэргvй ядарсан эмгэнд эрх чєлєє яриад хэрэггvй ясыг нь амраах орон байр єгч vз хvнлэг ёсны тухай єгvvлээд хэрэггvй хvйтэн гэрт нь тvлээ єгч тус бол єлссєн хэдэн хvvхдэд нь ардчилал чинь хэрэггvй єєх тостой хоол, зvсэм талх єгч vз євдєж зовсон охинд зєгнєлт яриа тусгvй єєрийн vр шиг санаж эмийг нь олоод єг туйлдсан олон тvмэндээ хоосон бvv амла турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ барууны эзэддээ л амласнаа эргэж нэг тунгаа балагт дєрвєн жилийг нуруундаа vvрч бєхийлєє элбэгдорж минь чи мєнхийн ус уугаагvй эрлэгт очих єдрєє хааяа бас санаж бай 1993оны.12.01. очирбатын дашбалбар... ийм нэг шүлэг тэмлэглэл дээр минь байх юм ... харсан юм шиг бичиж дээ...
2015-02-06
er hun...:
сайн байцгаана уу... хэдэн нийтлэл алгасаад өнөөдөр бичиж байна. өнөөдрийн монголын нийгэм маань их сонин болчихсон байна. нэг л сонин хүмүүсийн хандлага нь хүртэл сайхан чин сэтгэлээсээ харилцаж ярилцдаг нийгэм биш бололтой. бүгд мөнгөрүү тэмүүлсэн сэтгэлгээтэй болчихсон юмуу... идэхийн төлөө амьдардаг уу амьдархын төлөө идэх үү сонголт тухайн хүмүүсээс л шалтгаална... албан тушаалын төлөө цустай цусгүй тулаанууд үргэлжилсээр л ... хүний амьтнаас ялгарах онцлог нь улам л алдагдаад адгууслаг шинж чанар нь давамгайлаад л ... за за ер нь их бараан сэтгэгдэл үлдээчихлээ... цагаан сар ба хар нулимас гэсэн зохиол одооны монголын нийгэмийн зөгнөсөн юм шиг...
2015-02-06
zaluu:
mongold uniin gajig togtoltsoo gej bainaa. business ni hurtel hun chhanargui onoo margaa* bodson hulhidaad ch bolov 1 togrogiig ni salgay gesen setgelgeetei bolhoor tegdeg bhdaa. margaashiin 10 togrognii ashigaa boddog boloosoi
2015-02-06