С.Дангаасүрэн Орхон аймгийн Засаг дарга болно
2015-02-10

Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт эрүүл мэндийн шалтгаанаар ажилаа хүлээлгэж өгөөд байгаа билээ. Түүний оронд хэн засаг дарга болох талаар олон таамаг мэдээлэл явсан.

Тэгвэл өчигдөр Орхон аймгийн ИТХ ээлжит хуралдаанаа хийж, С.Дангаасүрэнг Орхон аймгийн засаг даргад АН-ын бүлгээс нэр дэвшүүлжээ. Санал хураалтад МАН бүлэг оролцоогүй байна. Хуралд оролцсон төлөөлөгчидийн 67,7 хувийн саналаар С.Дангаасүрэнг Орхон аймгийн засаг даргад дэмжижээ. Тиймээс өнөөдөр түүний нэрийг Ерөнхий сайдад өргөн барьж батламжлуулах юм байна.

С.Дангаасүрэн нь 1983 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жил, 1985 онд Увс аймгийн Баруунтуруун суманд 10 жил, 1985-1989 онд Биеийн тамир спортын Хүч нийгэмлэгт тамирчин байлдагч ахлагчаар цэргийн алба, 1994 онд Биеийн тамирын дээд сургууль тус тус төгсчээ. Харин 2004 онд БНСУ Тайвань улсад Жижиг дунд үйлдвэр Бизнесийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. Тэрбээр багш мэргэжилтэй бөгөөд 1997 оноос ‘’Алтантошлой’’ ХХК-ийг үүсгэн байгуулж захирал,2012 оноос одоог хүртэл Жаргалант сумын засаг даргын албыг хашиж байгаа юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
hachin:
yanadaa yana mongol uls monch hetsuuhen yum bolhono dee erdenetchuud iimdee tulah gej orovdoltei yumaa
2015-02-10
zochin:
amjilt hvsie hvn yu yrij yuch bichej bolon tvvnii tsaannin garch ajillan shv amjilt
2015-02-10
иргэн:
энэ цагаан сараар эрдэнэтийг гок-ийн захирал даваацэрэнтэй барилдуулцгаая.
2015-02-10
enkhee:
amjilt husie.
2015-02-10
зочин:
энэ чухал аймгийг нэг бөх удирдлаа юу, орхон аймгийн иргэдийг доромжлоод байна уу, ямар ч боловрол байхгүй, нөхөр, ан-г 12 онд сонгосондоо харамсаад барахгүй нэээээ
2015-02-10
ан-д:
21 аймгийн засаг даргыг барилдуулж магадгүй гээд нэг найрааны аймгийн начин сонгоо биз дээ. ан үнэхээр боловсон хүчин муу газар юмаа.
2015-02-10
hi hi:
mongol ulsiin nachin hun dee
2015-02-10
dangaasuren:
bayar hurgie. shine ajild ni amjilt husie
2015-02-10