Путин Египетэд айлчилж байна
2015-02-10

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн айлчлал хийхээр Египетийн нийслэл Каир хотноо хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Путиний айлчлалтай холбоотойгоор Каир хотноо хөл хорио тогтоож, зэвсэглэсэн цагдаа нар хамгаалалтад гарчээ. Путин айлчлалынхаа эхэнд тус улсын Ерөнхийлөгч, генерал Абдул Фаттах аль Сиситэй уулзаж, Ойрхи Дорнодын асуудлаар байр сууриа солилцохоор болжээ.  


Сиси өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ-д долоо хоногийн хугацаатай төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Египетэд хөнгөлөлттэй үнээр зэвсэг нийлүүлэхийг Путин зөвшөөрсөн юм. Нийтдээ 18 сая ам.долларын өртөгтэй гар буу, пуужингаас хамгаалах төхөөрөмж, цэргийн болон тусгай техникийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн аж. Путиний айлчлалын зорилго одоогоор тодорхойгүй байна гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
зочин:
оросыг ех ганцаардуулж чадахгүй ээ , тэр их наймаас хасаад яах юм бэ.... тэнэг обама тэнэгтэж, европыг дайны талбар болгох гэж хатгааслаж байгаа нь үнэн дээ
2015-02-10
нэгэн ухаарал :
меркелл үү нэг нөхөр нь нойрноос сэрээд олон улсын аюулгүйн хурал дээр буруу замаар будаа тээж яваагаа гэнэт ухаараад нэгэн чухал үг хэлсэн байна лээ. тэр нь: европын холбоо бид чинь өөрсдийн газар нутаг дээрээ оху*-ыг буруутай гээд дайраад байсан чинь одоо дэлхийн 3 дугаар дайны ирмэгт ирсэн байна. харин ану обама биднийг урдаа бамбай болгон биднийг зөрчилдүүлэн европ тив дээр дайн асаах гэж бсан байна шүү. энэ дайн эхэлбэл ану-ын нутагт болохгүй бидний нутагт болох юм бна. иймд оху тай зөрөлдөхөө больё гэж гэнэт дуу алдаж ээ . их ухаантай удирдагчид байгаа биз .........ха ха ха .....
2015-02-10
baldan:
putin ah lag shuu.ta shuu
2015-02-10