Эрэн сурвалжилж байна
2015-02-10

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөрс худалдааны төвийн урд явган замд зорчигч Б.Тэгшжаргалыг марк, дугаар тодорхойгүй автомашин мөргөж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан зам тээврийн осол 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Хэргийн газраас зугтсан жолооч одоогоор олдоогүй байгаа бөгөөд гэмт этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

ө

Уг зам тээврийн ослыг үзсэн,  харсан хүн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 99187604 дугаарын утсанд яаралтай мэдэгдэн иргэний үүргээ биелүүлэхийг хүсч байна. Хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг худалдан авч, нууцлалыг чанд хадгална.

ө

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин