“Мобиком” иргэдийг хохироожээ
2015-02-11

ШӨХТГ-аас дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын дарга Т.Аюурсайхан “Мобиком корпораци” иргэдийг хохироож байна хэмээн мэдэгдлээ.

“Мобиком корпораци ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж, дараах зөрчлүүдийг тогтоосон байна.

Мобиком корпораци ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж зөрчсөн.

Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд  өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан.

Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг. Тиймээс хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг Мобиком корпораци ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгохоор ажиллаж байгаагаа ШӨХТГ-аас дуулгалаа.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
werty:
odoo bur davraad skaytel unitel 2rig hudaldaad avchihsan, monopol bolson uym bishuu
2015-02-11
мобигийн хэрэглэгч:
мобиком арай л дэндүү байна, ялангуяа data-гаар дамжуулж жинхэнэ луйвар хийдэг. моби*гоос татгалзах санал асуулгыг хэрэглэгчдийн дунд явуулах хэрэгтэй.
2015-02-11
zochin:
ter roaming ch unen shuu. sanaandgui baij bgaad tomoohon tulbur tulsun shuu. hevlej ugdug tarif ni hudlaa yum bilee.
2015-02-11
ганаа:
урамшуулал нэрээр хулхиддаг нь хэрээс хэтэрлээ. моби бидэнд хэрэггүй ээ. даруйхан устгавал таарна.
2015-02-11
ганаа:
татан буулгавал таарна. одоо бүр худал хэлдэг боллоо. нэгжтэй авах уу гээд хугацаа дараа онд хүрчихсэн хэрэглэгчдэд юу ч өгөхгүй байна. за болъё ярих хугацаатайг өг гэхээр 50 секунд хүрэхгүй яриад л дуусчихдаг. эд нар шиг баяжижи байгаа сүлжээ хаана байна. бүгдээрээ татгалзаад, дайрч устгая. . .
2015-02-11
hereglegch:
mobi ard tumniig tasraltgui shulsaar irse odoo ch shulj baigaa turiin hyanaltiin baiguullaga n hereglaegchidee luivardsan bna geed baihad shuuh n shiidveree gargaach ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!olon barimt baigaa shuu
2015-02-11
hereglegch:
mobi ard tumniig tasraltgui shulsaar irse odoo ch shulj baigaa turiin hyanaltiin baiguullaga n hereglaegchidee luivardsan bna geed baihad shuuh n shiidveree gargaach ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!olon barimt baigaa shuu
2015-02-11
сэтгэгдэл:
мобиком уг нь боломжоороо хямдармаар даа гэтэл улам л төлбөр төлөөс нэмэгдээд бхийн яриагүй бхад л бөөн мөнгө гарчих юмаа. скайтел, юнител нь дээр юм биш үү
2015-02-11
иргэн:
моби г татан буулгавал таарна
2015-02-11