Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав
2015-02-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхэд “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагааны  хугацаа дуусгавар болж үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан “Шударга ёс” эвслийн бүлгээс мэдэгдэл гаргасныг бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ уншиж танилцуулав. Мэдэгдэл тус эвслийн бүлгээс өргөн барьсан хуулийн тогтоомжийн төслийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахгүй, жил дараалан хойшлуулж байгааг мэдэгджээ.  Дараагаар асуулт тавьж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явууллаа. Ийнхүү хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх жагсаалтыг гишүүдийн олонхийн саналаар батлав.


Н.Энх

Shuud.mn
Сонин хачин