
Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашины охин Норт Уэст олны дургүйг хүргэсэн тухай “
www.dailymail.co.uk” мэдээллээ. Ким өчигдөр охиноо Нью Йоркийн загварын долоо хоногт дагуулан явжээ.
sd
Шоуны үеэр Нори “Халууцаад байна” хэмээн чангаар хашгирч, уйлсан байна. Тэдний дэргэд реппер Жей Зи, дуучин Бейонси болон “Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Уинтер сууж байжээ. Нори маш чангаар уйлж байсан учир зохион байгуулагчид Кимийг охиныхоо хамтаар танхимыг орхихыг шаардсан байна. Танхимаас хөөгдөн гарсан Ким твиттертээ “Хүүхэд бүхэн уйлдаг. Онцгүй санагдаж байна” гэж жиргэжээ.
sd
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ