Агаарт их хэмжээний хорт бодис тархжээ
Испанийн Игуалада хотод байрлах химийн үйлдвэрийн цогцолборт дэлбэрэлт болсны улмаас агаарт их хэмжээний хорт бодис тархсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Үйлдвэрийн дэлбэрэлтээс болж хотод улбар шар өнгийн үүл хуралджээ. Хорт утаа тархсаны улмаас гурван хүн хордож, эмнэлэгт хүргэгдсэн тухай Игуалада хотын дарга ярьжээ.
1
Хотын удирдлагууд орон нутгийн хэвлэлүүдээр дамжуулан оршин суугчдыг шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг сануулаад хаалга, цонхоо хаахыг анхааруулсан байна. Салхи багатай байгаа учир хорт бодистой үүл татрахгүй байгаа аж. Эхний ээлжинд хотоос жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан гэх 6000 гаруй хүнийг яаралтай гаргажээ.
Дэлбэрэлт өчигдөр 09:00 цагт болсон байна. Ачааны автомашинаас химийн бодис буулгах үед дэлбэрэлт болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ