100 гаруй кг байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ
2015-02-13

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор зорчигчид хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ. Манай улсын иргэн Т пургон автомашины хаалганд 50 кг, иргэн О пургон маркийн автомашины суудлын зөөлөвчин дотор 55.5 кг байгалийн чулууг тус тус  хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.

б

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Б.Өнөрбаяр энэ сарын 12-ны өдөр улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх үеэр энэ зөрчил илэрсэн байна. Уг зөрчлийг гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ИХШХЕГ-аас мэдээллээ.

ө

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин