Сар шинийн баярын өдрүүдэд аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2015-02-16

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.


Зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асууудал хариуцсан орлогч Н.Батаа дүүргийн Засаг дарга нарт цаашид үүсч болох зөрчлүүдийг арилгах тал дээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, нийслэлийн удирдлага, дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд өндөр настнууддаа уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлэхийг үүрэг болгов. Харин холбогдох албаныханд Сар шинийн баярын үеэр аюулгүй байдлыг хангаж ажиллаж, баярын өдрүүдэд нийслэлийн иргэдийг гэр орондоо баяраа тэмдэглэж байх үед нь хэрэглээний халуун, хүйтэн ус, цахилгаан, халаалт дулаанаар найдвартай хангаж ажиллахыг үүрэг болголоо. 


Хэрхэн хангаж ажилласан тухай шуурхай мэдээллийг тухай бүрт нь Шуурхай удирдлага зохицуулалтын төвд ирүүлэхийг даалгалаа. Мөн авто техникийн зөрчилтэй холбоотой зөрчил гаргасан жолооч нарын автомашиныг зөөдөг үйлчилгээг Хууль зүйн яамны сайдын 2014 оны 12-р сарын 05-ны өдрийн тушаалаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлсэйн. Үүний дагуу журмаа энэ 7 хоногтоо багтааж эцэслэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралд үүрэг болгов. Харин Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газарт нийслэлийн нэвтрүүлэн өнгөрүүлэх товчоодод цахим хяналтын системийг бий болгоод нэг жил ажиллуулаагүй. Энэ хугацаанд хичнээн төгрөгийн орлого алдсан талаар тооцоо судалгаа хийж, энэ долоо хоногтоо шийдвэрийн төслийг танилцуулахыг үүрэг болголоо. Мөн тендерийн сонгон шалгаруулах эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай бөгөөд 03-р сарын 01-ний байдлаар сонгон шалгаруулах, худалдан авах ажлуудыг яаж зохион байгуулсан талаар мэдээлэл өгөхийг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Shuud.mn
Сонин хачин