55 сая төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэжээ
2015-02-16

Хууль бусаар бууны сум хил нэвтрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс шүүгдэгч Кривакиш Валерий Владимирович,  Солтаны Марат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Кривакиш Валерий Владимировичд 5.6 жил, яллагдагч  Солтаны Маратад 5.1 жил хорих ялыг тус тус оногдуулжээ.

б

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1256 хайрцаг буюу 68.954.400 төгрөгийн бууны  сум, 400 ширхэг буюу 6.000.000 төгрөгийн цементийг тус тус хурааж улсын орлого болгосон бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Камаз” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 55.000.000 төгрөгийг шүүгдэгч Кривакиш Валерий Владимирович,  Солтаны Марат нарын эд хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

ө

ОХУ-ын иргэн Кривакиш Валерий Владимирович, Монгол Улсын иргэн Солтаны Марат нар бүлэглэн 2014 оны наймдугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор Н744АН04 /RUS/ дугаартай “Камаз” маркийн авто машинд ачсан барилгын цемент дотор 62800 ширхэг буюу 1256 хайрцаг, 68954400 төгрөгийн үнэтэй, Тоз-8 маркийн бууны 5.6 мм-ийн сумыг нууж, хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.

б

Б.Хүлэг

 
Shuud.mn
Сонин хачин
hujaa:
uuruu munguu olood zailaachee hulgaichaa
2015-02-17