Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ
2015-02-18

“Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн шиний нэгний өглөө зүг, мөрөө хэрхэн гаргахыг Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн зурснаар хүргэж байна.   Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргахдаа тэр жилийнхээ цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээсээ эргэж ирнэ. Ингэснээр шинийн нэгний өглөө аз хийморьтой, буян хишигтэй байх нь тэр жилдээ түвшин төгөлдөр байхыг билэгддэг.   Зүг, мөрөө гаргахад нэгэн зүйлийг анхаарууштай. Энэ нь тухайн хүний зүгээ гаргах цог хийморийн зүгтэй “хар нохойн ам” давхцах явдал юм. Хэрэв ингэсэн тохиолдолд уг хүмүүн зүг, мөрөө гаргахдаа цог хийморийн зүг рүү зүглэлгүйгээр, амь эсвэл эмийн зүгтээ гарч буян хишгийн зүгээсээ ирэх учиртай.     “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн “хар нохойн ам” баруун урд зүгт гарч байна. Иймд цог хийморийн зүг нь “хар нохойн ам”-тай давхцаж буй “Төмөр” суудалд суусан хүмүүн эмийн зүг буюу зүүн хойд зүгт гарч, буян хишгийн зүгээсээ буюу баруун зүгээс ирэх юм.  
Суудал Нас /Билгийн тооллоор/ Зүг мөрөө гаргах хийгээд унших тарни
Гал Эр 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 Зүүн урагш гараад, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад /шүдэнз зурж хаях/ урдаас ирнэ. · “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
Эм 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117
Шороо Эр 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 Баруун тийш гараад, шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ. · Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
Эм 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116
Төмөр Эр 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 Хийморь махбодын зүг рүү энэ жилийн хар нохойн ам харж буй. Иймд зүүн хойд зүг рүү гарч, төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ. · “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
Эм 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115
Огторгуй Эр 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 Зүүн хойш гаран огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноосоо ирнэ. · Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
Эм 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114
Ус Эр 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 Зүүн тийш гарч, усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад, хойноос ирнэ. · “Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина
Эм 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97
Уул Эр 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 Баруун хойш гаран салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ. · “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
Эм 8,  16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120
Мод Эр 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 Хойшоо гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ. · “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
Эм 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121
Хий Эр 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 Урд  зүг рүү гарч, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд,  зүүн урдаас ирнэ. · “Ум базар падма мамаа бизаяа суухаа” 7-21 удаа тарнийг уншина.
Эм 6, 14, 22, 30,  38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120
    Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Shuud.mn
Сонин хачин
sar shine:
mongolchuuddaa sar shiniinbayarin mend hvrgie. mur gargah er ni yag yadgiin. gargahgvi bgaad boldog l bizdeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee saihan shineltsgeegeerei
2015-02-19